
Үндэсний статистикийн товчоо, Өвөр Монголын Мөрдөн байцаах газрын статистикийн тоо баримтад 2014 онд Өвөр Монголын оршин суугчдын хэрэглээний үнийн индексийн түвшин 1.6 хувиар өсөж, өсөлт нь жилийн эхэнд тогтоосон 3.5 хувийн байдлаас доогуур байсан ба Дундад улсын дундаж өсөлтөөс 0.4 хувь доор байж, Дундад улсын хэмжээний 31 муж хотын сүүлээс хоёрт жагсаж байгааг харуулав.
Үүнд, хотын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс 1.7 хувиар өсөж, хөдөө тосгоных 1.2 хувиар өсжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 2.9 хувиар өсөж, хүнсний бус бүтээгдэхүүний үнэ 0.9 хувиар өссөн ба хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 1.4 хувиар өсөж, үйлчилгээний төрлийн үнэ 1.8 хувиар өссөн байна.
