Хятадын ардын дууны наадам Цэлгэр талд болно
2025-07-03 17:13
Хятадын ардын дууны наадам Цэлгэр талд болно.
2025 оны Хятадын ардын дууны наадам өнөөдөр буюу 07-р сарын 03-нд ӨМӨЗО-ны Хөх хотын Цэлгэр талд болно. Уг наадамд Хятадын 31 муж, Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпусын 65 үндэсний хөгжмийн тоглолтын баг оролцож, үндэсний хэмжээний биет бус соёлын өвийн 42 үзүүлбэр, мужийн хэмжээний биет бус соёлын өвийн 23 төслийг хамарсан юм.
Хятадын ардын дууны наадам хоёр жилд нэг удаа болдог. Энэ удаагийн ардын дууны наадамд 400 шахам уран бүтээлч оролцсоноос хамгийн ахмад нь 85 настай, бага нь дөнгөж 9 настай юм.
Зохиогч: ЖАЙ ЧИНЬЧИ,ЖАО ЖИНФЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
