solongonews
Хятадын олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспо дахь Өвөр Монголын жавхаа
2023-06-08 10:53
Хятадын олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспо дахь Өвөр Монголын жавхаа

Хятадын (Шэньжэнь) олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспо Шэньжэний олон улсын үзэсгэлэнгийн ордонд 06-р сарын 07-ны өдөр нээгдэж, Өвөр Монголын үзэсгэлэнгийн талбайд орон нутгийн өвөрмөц онцлогийг харуулсан олон олон бараа бүтээгдэхүүн дэлгэгдэж байна.

ӨМӨЗО-ы үзэсгэлэнгийн талбай нь Соёлын аж үйлдвэрийн цогцолборын 10-р танхимын А танхимд байрлах ба нийт 600 орчим ам метр талбайг хамарч байна. Үзэсгэлэн "Өвөр Монгол дахь болзоо" хэмээх гол сэдвийн дор “Үзэсгэлэнт Өвөр Монгол”,  “Уран дархны мөрөөдлөө биелүүлэх нь”, “Соёлын биет бус өвийн харилцан үйлчлэл”, “Тал нутагт хүрэлцэн ирээрэй” зэрэг дөрвөн том салбарт бүс нутгийн 30 гаруй аж ахуйн нэгжийн 500 гаруй (иж бүрдэл) ширхэг соёлын болон бүтээлч шилдэг бүтээгдэхүүн, соёлын биет бус өвийн эд зүйлс дэлгэгджээ. Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын салбарын шинэчлэл, хөгжлийн үр өгөөж, алсын хараатай хөгжлийн чиг хандлагыг бүрэн харуулж байна.

Үзэсгэлэнгийн талбай нь 3D дэлгэц, дугуй дэлгэц, VR дэлгэц зэрэг технологийг бүрэн ашиглаж, ӨМӨЗО-ы бүс нутгийн онцлог, байгалийн онцлог, соёлын утга санааг бүрэн дүүрэн харуулж, үзэгчдэд Өвөр Монголын үзэсгэлэнт байгалийг шимтэн үзэх боломжийг олгохын дээр Өвөр Монголын өвөрмөц сэтгэл татам байдлыг мэдрүүлж байна.

Тодруулбал Өвөр Монгол Хятадын олон улсын соёлын аж үйлдвэрийн экспод XIX удаагаа оролцож байгаа юм. Энэхүү экспо нь 120 мянган хавтгай дөрвөлжин метр үзэсгэлэнгийн талбай бүхий 6 томоохон үзэсгэлэнгийн тайлбайг байрлуулжээ.

Үүний зэрэгцээ оффлайн болон онлайн нэгдсэн байдлаар зохион байгуулагдаж, Хятадын соёлын салбарын чансаатай хөгжлийн амжилтыг бүрэн харуулах боломжтой юм. Уг экспод нийт гадаадын 50 гаруй улс, бүс нутаг, тэрчлэн 300 аж ахуйн нэгж, 3500 гаруй засгийн газрын төлөөлөгчид, соёлын байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож байгаа бөгөөд 14 дэх удаагаа 31 муж, өөртөө засах орон, төв засгийн газрын шууд харьяа хотын захиргаа, Хонконг, Макао, Тайваний бүс нутгууд оролцлоо. 

Зохиогч: Х.АРВИНТАЛ, Б.СУРНАА
Найруулагч: Х.АРВИНТАЛ,Б.СУРНАА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл