Өвөр Монголын Улаанхад Их Сургууль болон Хавайн Их Сургууль хамтран зохион байгуулсан 2026 оны олон улсын зуны сургууль (YES) хөтөлбөрийн нээлтийн ёслол 07-р сарын 28-ны өглөө Улаанхад Их Сургуульд боллоо. Хавайн Их Сургуулийн Зүүн Ази Судлалын тэнхимийн Хятад хэлний боловсролын төвийн захирал Жян Сун, профессор Ван Хайдань болон есөн оюутны төлөөлөгчид Улаанхад хотод зочилсон бөгөөд Хятад-АНУ-ын залуучуудын соёл, эрдэм шинжилгээний 14 хоногийн солилцооны үйл ажиллагааг эхлүүлсэн байлаа. Улаанхад Их Сургуулийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга бөгөөд сургуулийн захирал Жи Шян нээлтийн ёслолд оролцов.

Жи Шян “ Бидний сургууль нь олон улсын хамтын ажиллагаагаар авьяас чадварыг хөгжүүлэх боломжийг олгохын тулд олон улсын эрдэм шинжилгээний солилцооны платформуудыг байгуулж, нээлттэй боловсрол болон сургалтыг зохион байгуулсаар ирсэн. Хавайн Их Сургууль нь олон улсын боловсролын уламжлалтай бөгөөд энэхүү олон улсын зуны сургууль нь Номхон далайн эрэг дэх хоёр их сургуулийн найрсаг харилцааг бэхжүүлж, Хятад, Америкийн залууст эрдэм шинжилгээ болон соёлын солилцооны өндөр чанартай платформыг бүрдүүлсэн байна. Хоёр орны залуучууд хэл, газарзүйн саад бэрхшээлийг даван туулж, мэдлэг солилцож, бие биеэсээ суралцаж, найз нөхөд болж чадна гэдэгт итгэж байна”гэжээ.

Хавайн Их Сургуулийн Зүүн Азийн хэл, уран зохиолын тэнхимийн докторын оюутан Жейкоб Алгрим энэхүү удаагийн аяллыг Хятадын түүх, бодит байдлыг илүү гүнзгий ойлгох, Хятад, АНУ-ын энх тайван хөгжилд хувь нэмэр оруулах боломж болгон ашиглана гэсэн байлаа.

Энэхүү удаагийн олон улсын зуны сургуулийн хөтөлбөр нь Улаанхадын Хуншань соёл, Кидань Ляо соёлын өвөрмөц нөөцийг ашиглан, анги танхимын сургалт, хамт аялах, соёлын туршлага солилцох зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах болно.


