
Хонин жилийн цагаан сар хойморт морилж хотол олон хуран цугларч хуучин жилийн хууч, шинэ жилийн хүслээ ярилцсаар шинийн тавантайгаа золголоо. Үр хүүхэд нь цугларч гэр дүүргэн, хот усныхан цагаан сарын баяраар өтгөн. Цагаан сарын амралт сүүл хурааж, ажил ахуйтай нь хот зүг шаргал замаа өлгөж эхэллээ.
Цагаан сар гэж ийм л сайхан. Харин энэхүү сайхан мөчөөр нэг хэсэг хүмүүс ажлын байдлаасаа болж гэр бүлээрээ хамтаар шинэлж чаддаггүй нь нэгэн ёсны харамсал буюу. Шинийн тавны (2 сарын 23) эртийн наран шижир туяагаа сацруулсаар мандхад би Алшаа аймгийн Эзнээ хошууны Цэгээ хилийн хамгаалалтын шалгах хэсэгт очиход, боомтын ажилтнууд Монгол Улсаас хил гарч буй зуулчдыг шалгаж байлаа.
“Сайн шинэлж байна уу?”, “Сайн сайн, сайн шинэлэв үү?” Эзнээ хошууны Цэгээ хилийн хамгаалалтын шалгах хэсгийн дарга Начин ажлаа дуусаад шинийн мэнд солилоо. Начин Алшаа аймгийн Алшаа зүүн хошуунд нутагтай. Боомтод ажиллаад 10 жил болж байгаа юм. Амралтын өдрүүдээр ч ажиллах бол хилийн цэргийн дархан үүрэг гэлтэй. Начин 10 жилийн цагаан сарыг бүр л ажлын байрандаа өнгөрүүлсэн юм байна. Энэ жил Начины хувьд баярт жил болно. Тэр үрийн зулай үнэрлэж аав болсон гэнэ. Ажлын шалтгаанаас болоод үртэйгээ өнгөрөөх анхны цагаан сарыг сайхан өнгөрүүлж чадсангүй.
Начин: “Миний хүү хоёр сартай, ажлын шалтгаанаас болоод эхнэр хүүтэйгээ хамт байж чадсангүй” гэж ярьж байлаа.



