solongonews
Уламжлалт эмнэлгийн дэвшил
2014-12-08 09:10
Олон Улсны Монгол Эмнэлэг

        Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлэг нь ӨМӨЗО-ны Засгийн газраас 2006 онд шинээр тогтоосон төслийн дагуу байгуулагдсан бөгөөд 2008 онд иргэдэд туслах арван гол төслийн нэг болж, төрийн үндэстний эмнэлгийг бүтээн байгуулах нэгжээр тодорчээ. Улсын зэрэглэлийн анхны монгол уламжлат эмчилгээгээр голлон, орчин үеийн дэвшилтэт мэргэжлийн эмчилгээ, судалгаа, сургалт, урьдчилан сэргийлэх, асрах, түргэн тусламж, эм найруулах зэргийг нэгтгэсэн орчин үеийн 3-р шатны А зэрэглэлийн эмнэлэг болно. Нийт 926 ажилтантай бөгөөд монгол эмнэлгийн 1-р зэрэглэлийн тасаг 34, эмчилгээний тасгийн 82.9 хувийг эзэлж байна. Мөн улсын зэрэглэлийн эмчилгээний тусгай салбар 2 байгаа бөгөөд Хятад эмнэлгийн судалгааны салбар 1, ӨЗО-ны зэрэглэлийн тусгай салбар 2 байна. Улсын түвшний мэргэжилтэн багш 1, улсын болон орны зэрэглэлийн тусгай мэргэжлийн болон дэвшсэн мэргэжлийн 60 гаруй эмч ажилтан ажиллаж байна. ӨЗО-ны нэрт монгол эмч 9, монгол эмнэлгийн уламжлалт эрдэмтэн 9 байна. Монгол анагаах ухааны докторантын багш 2, магистрын багш 20, гадаадад суралцсан ScD болон PhD 30, магистр 192, доктор болон магистрын зэрэг хамгаалсан хүний тоо бүх ажилтны 40 хувиас дээш байна.
       Эмнэлэг нь улсын зэрэглэлтэй монгол эмийн гол туршилтын тасаг байгуулж, монгол эмэнд хэрэглэгдэх ургамлын судлалын тасаг, молекулын хорт хавдар судлал болон эс биологийн судлалын тасаг, биологи химийн судлалын тасаг зэргийг нээжээ. Эм авах, цэвэрлэх, дүн шинжилгээ хийх зэрэг туршилтын төхөөрөмжийг бүрэлдүүлж, туршилтын тасагт өндөр зэрэглэлийн судалгааны мэргэжилтэнг цуглуулж Америк, Япон, Энэтхэг, Монгол Улс зэрэг улсын гадна дотны нэрт их сургуулийн анагаах ухаан судалгааны тогтолцоонд хамтран ажиллах харилцаа байгуулсан байна.

        Монгол эмээр судасны хатуурал, зүрхний өвчин, хоол боловсруулах замын болон амьсгалын замын өвчин, бөөр, шээсний замын өвчин, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа зэргийг оношлох, хүүхдийн тасаг, эмэгтэйчүүдийн тасаг, арьсны тасаг, проктологийн тасаг нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай эмчилгээ, тав тухтай орчинг цогц бүрдүүлсэн үйлчилгээг гүйцэтгэхийн тулд зорин ажилладаг. Уламжлалт эмчилгээ, яс барих, таван засал, зүүний эмчилгээ, сэтгэл санааны эмчилгээ зэргээр тархины судасны өвчин, олон төрлийн хагалгаа, зүрх судасны өвчин зэргийг анагаана.

Зохиогч: Ц.Урантунгалаг
Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл