
ӨМӨЗО-ны барилгын салбар тасралтгүй өргөжин хөгжиж, нэг жилийн ерөнхий өртөг 145 тэрбум юанийг биелүүлсэн байна. Өнгөрсөн онд нэгдүгээр зэрэглээллийн аж ахуйн нэгж 34 нэмэгдэн одоогоор 130 болж, хоёрдугаар зэрэглэлийн аж ахуйн нэгж 600 болжээ. Аж ахуйн нэгжийн шилжилтийн хөгжлийг удирдан дагуулах ба дэмжин туслах төдийгүй барилгын аж ахуйн нэгжийн бүтцийн зохицуулалт сайжирч, засмал зам, усжуулах барилга, ус цахилгааны салбар дахь аж ахуйн нэгж 100-г давсан байна. Барилга байгууламжийн 3 аж ахуйн нэгж “Лүбан” шагнал авч, 7 аж ахуйн нэгж 2014 оны улсын барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгжээр тодорч 77 төрөл зүйлийн барилгын ажлын технологи нь орны зэрэглэлийн давшсан мэргэжлээр тодорсон байна.
