
Ойрын өдрүүдэд Дундадын гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Дундадын олон улсын нөхөрсөг хотуудын холбооноос санаачлан зохион байгуулсан "Дундадын олон улсын нөхөрсөг хотуудын чуулга уулзалт 2014" Гуанжөү хотод зохиогдож байна. Уг чуулга уулзалтын хүрээнд 2012, 2013 онуудын олон улсын нөхөрсөг хотуудыг шалгаруулан шагнах үйл ажиллагаа боллоо. Үүгээр Хөххот "Олон улсын нөхөрсөг хотуудын солилцоо хамтын ажиллагааны шагнал"-ыг хүртлээ. Хөххот олон улсын нөхөрсөг хотуудын ажлын хүрээнд хамгийн хүндэт шагналаа ийнхүү гардан авлаа.

Сүүлийн жилүүдэд Хөххот Дундадын гадаад харилцааны бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, гадаадад нээлттэй байж, олон улсын нөхөрсөг хотуудын солилцооны ажлыг идэвхтэй өрнүүлжээ. Хөххот нь Улаанбаатар, Лос-Анжелес, Улаан-Үд, Oказаки, Сөүл хотын Гванак дүүрэг зэрэг хотуудтай олон улсын нөхөрсөг хотын харьцаа тогтоожээ. Мөн Сан- Франциско, Хавай, Хамилтон зэрэг 10 гаруй улс орны хотуудтай найрсаг солилцоотой хотууд болж, өндөр зиндааны айлчлал болон соёл, эдийн засаг худалдааны солилцоог тасралтгүй өргөжүүлж, дэлхий хотуудын дунд Хөххотын нэр хүндийг дээшлүүлжээ.
Уг чуулганы үеэр МУ-ын Улаанбаатар хот БНДАУ-тай нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааны ах дүү хотын шагналыг хүртжээ.
