solongonews
Шулуун Хөвөөт цагаан хошууны анхны “Хошууны даргын нэрэмжит” хөл бөмбөгийн тэмцээн
2015-05-04 17:51
Шулуун Хөвөөт цагаан хошууны анхны “Хошууны даргын нэрэмжит” хөл бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөв.

    Өвөр Монголыг хөл бөмбөгийн хөгжлийн туршилтын чиг болгох улсын шийдвэрт бодлогыг гүнзгий баримтлан хэрэгжүүлж, бүх хошууны ардад бие чийрэгжүүлэх орчин нөхцөлийг хангаж, хөл бөмбөгийн үйлсийг хөгжүүлэх үүднээс эрхлэн явуулсан Шулуун Хөвөөт цагаан хошууны анхны “Хошууны даргын нэрэмжит” хөл бөмбөгийн тэмцээн 4 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай эхэлсэн байна.

   Энэ удаагийн тэмцээнийг Шулуун Хөвөөт цагаан хошууны Намын хороо, засгийн ордноос санаачлан зохион байгуулж, Соёл тамир радио кино телевиз товчооноос хамтран зохион байгуулсан байна. Тэмцээн нь Мянгат бага сургуулийн биеийн тамирын талбайд болж, Орон сууц бүтээн байгуулалт, Улаанмөчир зэрэг бүх хошууны байгууллага нэгжийн 7 төлөөлөгч багийн 82 тамирчин тэмцээнд идэвхтэй оролцов. Тэмцээн нь 7 хүний дүрмээр хатуу чанга болж,  тус хошууны түүхэн дэх хамгийн олон хүн оролцсон цар хүрээгээр хамгийн том тэмцээн болсон байна. Тэмцээн нь бараг хоёр сар шахам үргэлжлэх болно.

  Тэмцээн нь хошууны өргөн олон хөл бөмбөгөнд дур сонирхолтой залуучуудад нөхөрлөл, нягтралын нөхцөл боломжийг хангаж, бие махбодыг нь чийрэгжүүлэн, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх болон хошууны биеийн тамирын үйлсийн хөгжилд үр нөлөө үзүүлжээ.

 Шулуун Хөвөөт цагаан хошуу нь “Хошууны даргын нэрэмжит” хөл бөмбөгийн тэмцээнийг жил болгон нэг удаа явуулж байхаар болжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.zxbq.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл