solongonews
“Содон оюутан”-ыг шагнав
2015-06-27 18:16
2012 оноос өнөөг хүртэл жил бүр уламжлал болгон 3 удаа зохион байгуулж, нийт 30 “Содон оюутан”-ыг сайшаан шагнасан байна.

“Ёс суртахууныг хүндэтгэн сургалтыг дэмжиж, боловсон хүчнийг хүмүүжүүлэх“ 2014 оны Өвөр Монголын “Содон оюутан”-д шагнал гардуулах ёслол ӨМИС-ын Урлагийн Дээд Сургууль дээр болов.

ДКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын гишүү, суртал ухуулах хэлтсийн дарга Улаан шагнал гардуулах ёслолд оролцсон байна.

Өвөр Монголын “Содон оюутан”-ыг шалгаруулж, шагнан урамшуулах ажиллагааг ДКН-ын ӨМӨЗО-ны хорооны суртал ухуулах хэлтэс, Боловсролын газар, Эвлэлийн хорооноос хамтран зохион байгуулж, 2012 оноос өнөөг хүртэл жил бүр уламжлал болгон 3 удаа зохион байгуулж, нийт 30 “Содон оюутан”-ыг сайшаан шагнаж, 50 оюутан нэр дэвшигчдийн шагнал хүртсэн байна. 

Найруулагч: Буянхишиг
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл