Өвөр Монголын хоолны үзэсгэлэн болов
2023-06-25 17:02
Өвөр Монголын хоолны үзэсгэлэн болов.
Өвөр Монголын бэлтгэсэн хоолны үзэсгэлэн 06-р сарын 19-ний өдөр Хөххотноо болов. Тус арга хэмжээнд Өвөр Монголын Эрдэнэ, Хорчин Ваньжя, Лао Сүйюань зэрэг 12 аймаг хотын 90 гаруй аж ахуйн нэгж 120 гаруй төрлийн эрүүл мэндэд тустай, амт чанартай бэлтгэсэн хоол хүнсийг дэлгэжээ. Үүнд: Хонины таван цулын шөл, шуумай, үхрийн махтай халуун тогоо, чанасан мах, шарсан хонины мах зэрэг багтжээ.

Бэлтгэсэн хоол хүмүүсийн олон талын сонирхол, тав тух, шим тэжээлийн хэрэглээг хангахын зэрэгцээ хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг өргөжүүлж, тариачид, малчид орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа шинэ салбар болжээ.
Зохиогч: ХАНЬ ШЮЙРҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
