Эзэнээ хошуунд гацсан автомашинтай жуулчдын эхний хэсэг нутаг буцаж эхэллээ
2021-10-29 11:23
Эзэнээ хошуунд гацсан автомашинтай жуулчдын эхний хэсэг нутаг буцлаа.
Цар тахлын улмаас ӨМӨЗО-ы Эзэнээ хошуунд гацсан автомашинтай жуулчид 10-р сарын 28-наас нутаг буцаж эхэлсэн байна. Энэ ээлжид 42 тээврийн хэрэгсэл жолоодсон 128 хүн багтжээ.
Автомашинтай жуулчдын цуваа олон нийтийн аюулгүй байдлын автомашины удирдлага дор Алшаа зүүн хошуу руу хөдөлжээ. Жуулчид ирснээсээ хойш 14 хоногийн хугацаанд зочид буудалд хорио цээрийн дэглэм барьж, шаардлагат нөхцөлийг хангасан тохиолдолд гэртээ харих боломжтой болжээ.



Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
