solongonews
Дундад, Монгол хоёр улсын “Цагаан сараа угтах баяр-2015” үйл ажиллагаа
2015-01-23 11:25
Дундадын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошуу болон Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын тамгийн газруудаас зохион байгуулдаг хоёр орны Цагаан сараа угтах баяр-2015 хамтын ажиллагааны хуралдаан нь 14 дэх удаагаа 2015 оны 1 сарын 21-22-нд ӨМ-ын Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Залуучууд хүүхдийн төвд зохион байгуулагдав.

        Эрт дээр үеэс монголчууд байгаль эх дэлхийтэйгээ харилцан байгалийн өнгө аясыг даган нүүдэллэн мал аж ахуйг голдуу эрхлэн малынхаа үр шимээр амьдарсаар иржээ. “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг бэлгэшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан бөгөөд 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гарагийн байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай. Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн бэлгэшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү шиг ариун нандин цагаан амьдралыг бэлгэшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Монголчууд эртний тэнгэр байгалийн өнгө, салхины аяс, газраа чагнах, нар, сар, од гарагаар зүг чиг болон цагийг тогтоож нүүдэллэн амьдарч ирсэн улс.

  Дундадын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошуу болон Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын тамгийн газруудаас зохион байгуулдаг хоёр орны Цагаан сараа угтах баяр-2015 хамтын ажиллагааны хуралдаан нь 14 дэх удаагаа 2015 оны 1 сарын 21-22-нд ӨМ-ын Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Залуучууд хүүхдийн төвд зохион байгуулагдав. Дундад улсын Шинэ Барга баруун хошуу болон Монгол Улсын Дорнод аймгийн Цагаан сараа угтах нөхөрлөлийн хурал 2002 оноос албан ёсоор хийж эхэлснээс хойш жил бүр хоёр тал ээлжлэн тус ажиллагааг зохион байгуулдаг. Хоёр орон ийнхүү хамтдаа Цагаан сараа угтах баяраа тэмдэглэх уламжлал жилээс жилд цар хүрээгээ тэлж, утга учир бүхий тэмдэглэж байгаа юм.Үүнд, Дундад улсын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын ШББХ-ны засгийн газар болон Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын тамгын газраас хамтран хоёр улсын ард иргэдийнхээ нөхөрсөг харилцаагаа өргөтгөн хамтын ойлголцолоо гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа нэг алхам өргөтгөх үүднээс хамтран олон талын ажиллагааг зохион байгуулдаг.

   Энэ удааны ажиллагаанд Дундад улсын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын ШББХ-ны засаг дарга, Намын дарга Бай Айжүн, хошууны орлогч дарга Х.Мөрөн, Улс төр хууль зүйн намын дарга Нарс, Нэгдмэл фронтын дарга Шүйэн нар болон хошууны намын хорооны удирдлагууд, Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэнгээр ахлуулсан, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа, аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөгчид, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, агентлаг, газар, хэлтсийн төлөөлөгч, сумын төлөөлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, урлагийн бүрэлдэхүүн нийт 60 гаруй зочдоо угтан авч хоёр улсын хоёр орны цагаан сарын золголтоо хийж, Цагаан сараа угтах баяр-2015 хамтын ажиллагааны хүлээн авалт, хамтын ажиллагааны хуралдаан, “Эгшигт Хэрлэн, баясалт Барга” уран сайхны тоглолт, Алтан-Эмээлийн Ардын эмнэлгийн хороо, “Барга” музейг сонирхуулан танилцуулж үйл ажиллагааг жил жилийнхэн өнгөөр нь тодотхон зохион байгуулав. Мөн энэ өдөр хоёр улсын хоёр газар орны хоорондох 14 дэх удаагийн албаны зөвлөх хурлыг хуралдуулав. Хуралд хилийн боомтоор орж гарч байгаа авто машиныг хүндрэлгүй хурдан шуурхай гаргах талаар чөлөөтэй ярилцаж, Монгол Улсын холбогдох байгуулгуудын удирдлагууд өөрийн талынхаа тулгарч байх асуудлыг дэлгэсэн байна.

  Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын удирдлагын төлөөлөгчид “Цагаан сарын золголт 2015” үйл ажиллагаанд оролцоод цагаан сараа угтах мэндчилгээгээ дэвшүүүллээ.

  Монгол Улсын Дорнод аймгийн Аймгийн засаг даргын орлогч М.Бадамсүрэн: -Өнгөрсөн онд нийгмийн салбар буюу эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг гээд олон салбарт манай хөрш зэргэлдээ хоёр орны хувьд олон сайхан хамтын ажиллагааг зохион байгуулсан. Гэхдээ бид 2015 оны зорилтод гол тодорхойлж байгаа зүйл маань эдийн засгийн салбарт, худалдааны салбарт нэлээн ахиц дэвшил гаргах талаар хоёр талын зүгээс ихээхэн хүчин зүтгэл гаргаж байгаа. Өнөөдрийн уулзалтад яригдсан гол зүйлүүд бол хоёр орныхоо хувьд Монгол Улсын Дорнод аймгийн зүгээс Хавирга, Архашаат боомтоос Чойбалсан хот хүртлэх 130 км авто замыг хатуу хучилттай болгох талаар Монгол Улсын засгийн газар Монгол Улсын их хуралд удаа дараа хүсэлт тавьж сайн зүтгэсний үр дүнд энэ 130 км авто замын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах хөрөнгийг шийдвэрлэж байгаа. Тэгвэл манай Шинэ барга баруун хошууны удирдлагын зүгээс хэлэхдээ энэ 130 км авто замын бүтээн байгуулалтын хувьд ӨМӨЗО-ны төлөвлөгөө бүх Дундадын төлөвлөгөөндөө оруулж, энэ талаар дэмжлэг үзүүлж, энэ төслөө хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдэх, энэ хөрөнгө босгох гадны хандив тусламж, бусад салбарын дэмжлэгээр тухайн авто замын бүтээн байгуулалтыг хийх талаар тодорхой ахиц дэвшил гаргах талаар нэлээн санаачилга гаргаж байгаа гэх мэт хоёр талаасаа нэлээн сайн хичээн ажиллаж байна гэж ойлгож болно. Зөвхөн авто замын бүтээн байгуулалтын талаар яриагүй. Цаашдаа гэхэд Шинэ Барга баруун хошуу аялал жуулчлалын талаар гурван маршрутыг батлуулж авсан байна. ӨМӨЗО-ны хувьд хил дагнасан болон хил орчмын аялал жуулчлал, энэ чиглэлээр тухайлбал Шинэ Барга баруун хошууны төв Алтан-Эмээлээс манай Хавирга, Архашаатын боомт хүртлэх нэг өдрийн аялалын маршрут мөн Алтан-Эмээлээс Халх гол сум хүртлэх хоёр өдрийн аялах маршрут, Алтан-Эмээлээс Чойбалсан хот хүртлэх гурван өдрийн аялалын маршрут гээд энэ чиглэлээр манай Монгол Улсын зүгээс Дорнод аймгийн зүгээс тухайн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр энэ маршрутын дагуу бид ямар үүрэг хүлээж ямар боломжийг бүрдүүлэх вэ гэдэг талаар мөн ярилцлаа. Мөн Монгол Улсын зүгээс Монгол Улсын иргэд Манжуур хот болон бусад ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын нутагт нэлээд хэмжээний аялал жуулчлал, худалдаа хийх зорилгоор зорчин явдаг. Тэгвэл энэ тал дээр Монгол Улсын авто машиныг хилээр нэвтэрхэд ямарваа нэгэн хүндрэл чирэгдэлгүй болгох талаар Шинэ Барга баруун хошуунаас анхаарлаа хандуулж, хөнгөвчилж өгөх талаар хоёр улсын хууль журмын дагуу хуулийн хүрээндээ идвэхтэй ажиллах шаардлага байгаа гэв.

  Монгол улсын Дорнод аймгийн дуучин Энхцэцэг: -Өнөөдөр миний хувьд сэтгэл маш өндөр байна. Анх удаагаа энэ Цагаан сараа угтах баярт оролцож байна. Маш сайхан өргөн дэлгэр гоё болдог юм байна. Дараа жил бас дахин ирэх болтугай гэж бодож байна. Хоёр орны дуу бол арай өөр шүү дээ. Шинэ барга баруун хошуу чинь Барга, Үзэмчин ёс заншлаа хадгалж үлдсэн газар, тэгээд энд ирээд ямар ч гэсэн Барга, Үзэмчиний гоё хувцасыг дэргэдээс нь Монголд үзэснээсээ илүү харж мэдэрч байна.

 

 

 

Зохиогч: Цэнгэл
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Дундад,Монголын найрамдлын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл