solongonews
Эдийн засаг хөгжих нь ард олонд тустай
2021-04-14 15:12
Эдийн засаг хөгжвөл ард олон баясна.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Хянган аймгийн Залайд хошууны Хүрэл суурингийн аж үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулж, экологийн хамгаалалтыг чангатган оршин амьдрахад таатай үзэсгэлэнт сайхан хөдөө тосгоныг бүтээн байгуулж, хөгжил бялхсан байдал нь хүн ардын чинээлэг амьдралыг хүүрнэнэ.

Хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулахад аж үйлдвэрийг хөгжүүлэх нь гол бөгөөд баг тосгоны хамтын эдийн засгийг дээшлүүлэх нь хөдөө аж ахуйг илүү хүчирхэгжүүлж, хөдөө тосгоныг үзэсгэлэнтэй болгон, тариачдыг чинээлэг болгох чухал арга юм. Хүрэл суурингийн намын хорооны Хөгжилт:

- Хүрэл суурин нь ядуурлаас ангижруулах ажлын дагуу газар нутгийн бодит байдалдаа тулгуурлан давуу талаа харуулан олон төрлийн арга хэлбэрээр хамтын эдийн засгийг хөгжүүллээ. Одоогоор суурингийн 10 багийн жилийн хамтын эдийн засгийн орлого нь тус тус 250 мянган юанийг давсан гэж баг тосгоны хамтын эдийн засгийн хөгжлийн талаар танилцууллаа.

Хүрэл суурингийн Худтай багийн тэжээн үржүүлэх сууринд хүрэхэд тарган үхрүүд тавтай хивнэ. Харин ядуурлаас ангижирсан тариачин Бай Юйлинь үхэртээ тэжээл тавьж байлаа.

- Тэжээн үржүүлэх суурин нь 30 мянган хавтгай дөрвөлжин метрийн талбайтай. Үүнээс 2500 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий үхрийн хашаа 4, 2500 хавтгай дөрвөлжин метр талбайтай хонины хашаа 4 бий. Одоогоор “Талын хуар” хөдөө аж ахуйн тусгай хоршоо болон тус нутгийн тэжээн үржүүлэх 4 том өрхийн хамт хийж байгаа гэж Худтай багийн намын нарийн бичгийн дарга Хүн Люши ярив.

Сүүлийн жилүүдэд Худтай баг нь суурингийн Намын хороо, Засгийн газрын удирдлага дор, “намын хэсэг + тусгай хоршоо + тариалах айл өрх” загварын дагуу онцлог аж үйлдвэрийг хөгжүүлжээ. 2019 онд тус баг нь хамтын эдийн засгаасаа 1 сая 700 мянган юанийн хөрөнгө оруулалтаар тусгай хоршоотой хамтран хонь үхэр хашаалан тэжээх бизнесийг хөгжүүлж, жил бүр багийн хамтын эдийн засгийн орлогыг 260 мянган юаниар нэмэгдүүлж байна.

- Бид хашаалан тэжээхээр дамжин уламжлалт мал маллах арга хэлбэрийг өөрчлөн тосгоны ард иргэдийг дайчлан үр ашиг өндөртэй үхэр хонь хашаалан тэжээх хөгжлийн замаар явж байна хэмээн Хүн Люши ярилаа.

- Бидний амьдрал сайжирсаар байна. Соёлын уудам талбайд амран зугаалж, ой шугуйн паркаар биеэ чийрэгжүүлж болохоор боллоо гэж Хүрэл суурингийн ард иргэд сэтгэл тэнүүн ярьж байлаа. Хөдөө орон нутгийн дэд бүтэц, экологийн орчин сайжран, иргэд илүү их аз жаргалтай болж ашиг хүртсээр байна.

Хянган аймаг болон Залайд хошууны орон сууц ба хот хөдөөгийн бүтээн байгуулалтын салбарынхны дэмжлэг ба төлөвлөгөөний дагуу Хүрэл суурин нь эргэн тойрныхоо 2000 мү (1га=15мү)талбай газрыг ногооруулж, ой модонд зугаалан амрахад зориулсан зам засаж, суурингийн 28 зээл гудамжинд 50 мянган суурь хайлаас мод тарьж ургууллаа. 26 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай хог хаягдлын хэсэгт мод тарин ногоон парк болгон өөрчилж, Шивэрт голын хойд эрэгт 9 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай соёлын уудам талбай байгуулан, бүжгийн тайз, бие чийрэгжүүлэх тоног төхөөрөмж, сагсан бөмбөгний талбай, ариун цэврийн газар зэргийг бүрдүүлжээ. Мөн “амьдралын орчноо өөрчлөхөд хашаанаасаа эхлэх” тусгай үйл ажиллагаатай уялдуулан айл тосгоны орчин тойрныг сайжруулж, суурингийн дүүргийн орчны ариун цэврийн хамааралтын анги байгуулан сар бүрийн 07-ны өдөр, 17-ны өдөр, 27-ны өдөр орчин тойрноо цэвэрлэн, баг тосгоны орчныг цэвэрлэх өдөр болгон тогтов.

Хүрэл суурингийн Цагаанзүрх багийн хойд уулын аялан зугаалах, үзэмж сонирхох хэсэгт хүрвэл модон зам суналзан, уулын орой дахь овоо, үзэмж сонирхох тавцан, жимсний хүрээлэнг хооронд нь холбосон байдаг.

Энд буй 450 талбайтай жимсний хүрээлэн, 1300 метр урт модон зам, овоо нь экологийн аялал жуулчлалын үзэмжийн цэг юм. Зуны улиралд аялагчид модон замаар аялж, шинэ соргог жимс түүж болно.

Бид мөн ой модны онцлог эдийн засгийг хөгжүүлж, ойн дотор 200 мү талбайтай эмийн ургамал тарьж, мү бүрээс жилд 6000 юанийн орлого олж байна хэмээн Цагаанзүрх багийн намын нарийн бичгийн дарга Гуань Хэчи ярилаа.

Аялал жуулчлалын жимсний хүрээлэн нь Цагаанзүрх багийн ой шугуйн талбайг нэмэгдүүлсэн төдийгүй хамтын эдийн засгийн орлогыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын тариалан болон хөдөө орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийн шинэ загварыг бүрдүүлжээ.

Хөхөмдөг ногоон уул ус, цэвэр цэмцгэр орчин тойрон, өрнөн хөгжих аж үйлдвэрлэл нь Хүрэл суурингийн хөгжил өөрчлөлтийг харуулж, хүн ардын нүүрэнд баяр жаргалын мишээл бялхана.  

Зохиогч: Хишигбуян
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл