solongonews
3 жилийн дотор 600 мянган сурагчийг оролцуулна
2015-05-06 16:27
3 жилийн дотор 600 мянган сурагчийг оролцуулна.


                          
        Өөртөө Засах Орны Сурган хүмүүжлийн тэнхмийн “Өвөр Монголын Өөртөө Засах Орны сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн үйл ажиллагааны гурван жилийн төлөвлөгөө (2015-2017 он)”-нд 2017 оны сүүл болтол сургуулийн хэмжээний хөл бөмбөгийг голлон хөгжүүлэх 10 их дээд сургууль болон улсын зэрэглэлийн сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн онцлогтой 60 ахлах сургууль, 180 дунд сургууль, 360 бага сургуулийн нийт 610 сургуулийн шаталсан хэлбэрийн бүтцийг бүрдүүлж, сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн тэмцээн болон хөл бөмбөгийн үйл ажиллагаа, тэмцээн уралдаанд үргэлж оролцдог сурагчийн тоог 600 мянга орчимд хүргэх болно.


     

3 дугаар сарын 1-ний өдөр 2015 оны Өвөр Монголын сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн холбоот тэмцээнийг эхлүүлж, хөл бөмбөгийн хичээлийг Өөртөө Засах Орны хөл бөмбөгийн онцлогтой сургууль болгон заавал сурах хичээлийн хувиарт оруулж, Өвөр Монголын бүх зэрэглэлийн бүх төрлийн сургуульд бүх талаар хэрэгжиж эхэлсэн байна. “Өвөр Монголын Өөртөө Засах Орны сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн үйл ажиллагааны гурван жилийн төлөвлөгөө ( 2015-2017 он)”-нд Өвөр Монголын бүх сургууль долоо хоног бүр 1 цагийн хөл бөмбөгийн хичээл, 3-аас илүү цагаар хичээлээс гадуурх хөл бөмбөгийн дасгалыг хийж, тэрчлэн оны болон сургуулийн хөл бөмбөгийн төлөөлөгч багийг байгуулж, сургуулийн доторх хөл бөмбөгийн тэмцээнийг тогтвортой, баталгаатай болгох хэрэгтэй гэж шаардсан байна.

Өөртөө Засах Орны багшийн боловсон хүчин бэлддэг дээд сургууль хөл бөмбөгийн сургалт болон тусгай мэргэжлийн чиг гаргаж, тухайн нөхцөлд нийцсэн тамирчин сурагчийг элсүүлж, төлөвлөгөөтэйгээр хөл бөмбөгийн багшийг бэлтгэх болно. “Өвөр Монголын Өөртөө Засах Орны сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн үйл ажиллагааны гурван жилийн төлөвлөгөө (2015-2017 он)”-нд өндөр түвшний сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн багшийн эгнээг нэмэгдүүлэхээ түргэтгэж, 2017 оны сүүл болтол Өвөр Монголын бүх зэрэглэлийн бүх төрлийн сургуулийн 18 анги бүлгээс дооших сургууль болгонд 1 хөл бөмбөгийн багш томилохоор болж, 18 анги бүлгээс дээших сургууль болгонд наад захдаа 2 хөл бөмбөгийн багш томилох хэрэгтэй. Өвөр Монголын бүх багш дасгалжуулагчийн тоог 1200 орчимд хүргэж, “Улсын зэрэглэлийн сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн онцлогтой сургууль” наад захдаа 2 дасгалжуулагчтай байхаар тогтоох хэрэгтэй гэж шаардсан байна.

“Өвөр Монголын Өөртөө Засах Орны сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн үйл ажиллагааны гурван жилийн төлөвлөгөө (2015-2017 он )”-нд мөн Өвөр Монголын бүх шатны эдийн засаг 2015 оноос эхлэн сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн тусгай зардал мөнгийг гаргаж тэрчлэн эдийн засгийн төсөвт оруулахын зэрэгцээ биеийн тамирын лото сугалаа, хандивын сангаас зохих хэмжээний хөрөнгө оруулж, сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн хөгжлийг дэмжих хэрэгтэй гэж заасан байна.

 

Зохиогч: Зунаа
Эх сурвалж : \" Солонго сонин\"
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл