solongonews
Монгол ном бичгийн үзэсгэлэнд 5000 гаруй ном дэлгэгдэв
2015-06-30 10:33
Нэрт зохиолчид гарын үсгээ зурж ном худалдах, нэрт уран бичээчид тухайн газарт монгол уран бичлэг бичиж өгөх, шинэ ном тараах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан байна.

 6 дугаар сарын 26-ны үдээс өмнө Дундад · Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын зохион байгуулах комисс болон Өвөр Монголын Хэвлэлийн хороо хамтран зохион байгуулсан 2015 оны Өвөр Монголын Өөртөө Засах Орны шилдэг хэвлэл, Дундад улсын монгол ном бичгийн үзэсгэлэн Өвөр Монголын Үзэсгэлэнгийн ордонд нээлтээ хийсэн. Энэ удаагийн үзэсгэлэн нь Дундад улсын монгол ном бичгийн өөрчлөлт хөгжлийн үр бүтээл болон үндэстний хэвлэлийн амжилтыг бүх талаас харуулж, үндэстний газар орны аж ахуйн нийгмийн хөгжлийг ахиулж, нийтээр ном уншихыг уриалж, ард олны соёл шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэхэд гол зорилго болгосон юм байна. Үзэсгэлэнд Дундад улсын 20 гаруй хэвлэлийн хорооны 20000 гаруй ном бичиг дэлгэгдсэн бөгөөд 5000 гаруй монгол ном бичиг багтаж байна. Энэ нь Дундад улсын дотоодын хэмжээнд хамгийн том бөгөөд төрөл зүйлээр хамгийн бүрэн монгол ном бичгийн үзэсгэлэн боллоо.

Мөн өдрийн үдээс хойш Өвөр Монголын Үйлс буудалд монгол хэвлэлийн форум болсон байна. Үзэсгэлэн 6 сарын 26-ны өдрөөс 28-ны өдөр болтол гурван өдрийн хугацаатай болж, “Найман муж орны шилдэг ном бичгийн шалгаруулалтын ажиллагаа”, нэрт зохиолчид гарын үсгээ зурж ном худалдах, нэрт уран бичээчид тухайн газарт монгол уран бичлэг бичиж өгөх, шинэ ном тараах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан байна.


  

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл