solongonews
Өвөр Mонголын хөл бөмбөг сонирхогчдын анхны том цуглаан
2015-05-06 17:12
Өвөр Mонголын хөл бөмбөг сонирхогчдын анхны том цуглаан боллоо.

4 дүгээр сарын 25-ны өдөр Өвөр Монголын хөл бөмбөгийн хөгжлийн түүхэн дэх тэмдэглүүштэй нэгэн өдөр. Хөххотын Жүн Еү хөл бөмбөгийн багийн анхны эзэн талбайн тэмцээн Өвөр Монголын хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжлийн анхны гараан дахь хамгийн хүндтэй алхааг алхлаа.
Өвөр Монгол нь Дундад улсын хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжлийн анхны болон цорын ганц туршилтын муж болсны хувьд энэ жилээс эхлэн маш олон хөл бөмбөгийн арга хэмжээг зохион байгуулан явуулж, сургуулийн хэмжээнээс эхлэн нийгэмд хөл бөмбөгийн уур амьсгалыг бий болгохоор маш олон ажил хийж хөл бөмбөгийг хөгжүүлэх бүх талын суурь бүтээн байгуулалт хийсэн боловч эдгээр нь яг Өвөр Монголд эхэлж өрнөх хөл бөмбөгийн их орчинд хийсэн суурь буюу эхлэл байлаа. Харин Жүн Еү багийн хувьд хөл бөмбөгийг Өвөр Монголд үүсгэх хамгийн гол түлхэц хийгээд их орчинг бүрдүүлэх гол хүчин болсон нь дамжиггүй юм. Энэ жилийн Дундад улсын хөл бөмбөгийн хөх дэсийн холбоот тэмцээний байдлаас Жүн Еү багийн тэмцээний төлөвлөлт нь эхний таван талбай тэмцээн нь бүгд зочин талбай болсноос Хөххотын эзэн талбайн тэмцээн хойшилсоор энд хүрч байгаа болно. Энэ нь Өвөр Монголын хөл бөмбөгийн сонирхогчдод оройтож ирсэн томоохон цуглаан гэхэд Жүн Еү багийн эзэн талбайн зохион байгуулагчид, Өвөр Монголын хөл бөмбөгийн нийгэмлэгийнхэнд Өвөр Монголын хөл бөмбөгийн анхны улсын чанартай тэмцээнийг зохион байгуулахад маш их цаг хугацааг зарцуулсан гэж хэлж болох юм.
Үнэхээр тэмцээн эхлэх өдөр Хөххотын тамирын талбайн орчинд хөл бөмбөгийн уур амьсгал орж байгаа нь харагдаж байсан юм. 37000 хүн цугласан нь Өвөр Монголын хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн олон үзэгчид, сонирхогчид цугласан гэж хэлж болно. Үүгээр Жүн Еү багийн анхны эзэн талбайн тоглолт сүртэй эхэлж Хөххотод жинхэнэ хөл бөмбөгийн их орчин, талбайг бүрдүүлж анхны алхмаа том алхаж чадлаа.
Мэргэжлийн хөл бөмбөгийн үүднээс харахад энэхүү тоо нь зөвхөн тоо төдий байж, сурагчдаар голлосон бөгөөд жинхэнэ хорхойтнууд бус харин сүр дуулианаар цуглаж ирсэн хагас сонирхогчид ихэнх тоог эзэлж байсан ч ийм орчинд эдгээр хүмүүсийг цуглуулж хөл бөмбөгийн уур амьсгалаар амьсгалуулна гэдэг анх удаа болж байгаа Хөххотын хөл бөмбөгийн орчинд маш их нөлөө үзүүлж, цаашид хөгжих бат суурь болно гэдэг нь илэрхий байлаа. Мөн Өвөр Монголын хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжлийн туршилтын чигийн ажлынхны нүсэр их хөдөлмөрийнх нь ололт амжилт бөгөөд хөгжлийн бат суурь, томоохон туршлага болсон нь лавтай!
Жүн Еү багийн Өвөр Монголын хөл бөмбөгийн хөгжилд үзүүлэх асар их нөлөө нь багийн дасгалжуулагч Ван Бө тэмцээний дараах хэвлэл мэдээллийн хурал дээр хэлснээр: -Жүн Еү баг нь Хөххотын анхны хөх дэсийн холбоот тэмцээний баг болсон бөгөөд Өвөр Монголын хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжлийн туршилтын чиг болсны дараа далайцтай өрнөж байгаа энэхүү орчинд Хөххотод үндэс тавьж байгаа энэхүү тохиолдолд Өвөр Монголын хөл бөмбөгийн их орчинг бүрдүүлэхэд байвал зохих бөгөөд хариуцлагаа гүйцэтгэхийн зэрэгцээ Өвөр Монголын хөл бөмбөгийн сонирхогчдоо гомдоохгүйн үүднээс тэмцээндээ өндөр амжилт гаргах, Өвөр Монголын хөл бөмбөгийг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, сонирхогчдыг дайчлан Өвөр Монголын хөл бөмбөгийн хөгжлийг ахиулахад хүчээ өргөнө гэсэнтэй яв цав нийцэж байгаа юм.
37000 хүний их цуглаан хөл бөмбөг гэх энэхүү арга хэмжээн дээр төвлөрч байгаа нь дэлхийн нэгдүгээр биеийн тамирын дасгал Өвөр Монголын өнөр хөрсөн дээр үндэс хатган нахиалж, өнгө төгөс сийлэгдэх нь лавтай болов уу!
 
 
 
 
 

Зохиогч: Гүнбилэг
Эх сурвалж : \"Солонго сонин\"
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл