solongonews
Өвөр Монголын Эргүүнэ хот 2024 аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах хурал зохион байгуулав
2024-05-07 10:20
Өвөр Монголын Эргүүнэ хот 2024 аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах хурал зохион байгуулав.

        Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотын Эргүүнэ хот 04-р сарын 19-нд 2024 оны аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах чуулган болон соёл, аялал жуулчлалыг бэхжүүлэх асуудлаарх тусгай хурал зохион байгуулав.

     Тус хурлаар 2023 онд Эргүүнэ хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар мэдээлж, "Эргүүнэ хотын аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын төлөвлөгөө"-г танилцуулж,энэ жилийн аялал жуулчлалын оргил үе болох аялал жуулчлалын үйлчилгээний гол ажлын талаар холбогдох аймаг, хэлтсүүд санал бодлоо солилцов.

      Хурлаар хотын бүх дүүрэг,хэлтсүүд аялал жуулчлалыг хөгжүүлэхийг дэмжихэд тууштай байх ёстой.Шинийг санаачилж,үзэл бодлоо өөрчлөх, аялал жуулчлалын салбарыг баяжуулж, жуулчдын сэтгэл ханамжийн чиг баримжааг баримтлах, зах зээлийн мэдлэгийг бэхжүүлэхэд хичээн ажиллахыг шаарджээ.Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүний нэр хүндийг тасралтгүй дээшлүүлж, "Байгаль орчныг сайжруулж, үйлчилгээний чанарыг сайжруулах" үйл ажиллагааг сурталчлахад хүчин чармайлт гаргах шаардлагатай."Эргүүнэ голын баруун эрэг"-ийн соёл аялал жуулчлалын IP брэндийг бий болгож, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэн,боломжуудыг ашиглаж, шинийг санаачлан шаргуу ажиллан,Эргүүнэгийн аялал жуулчлалын"алтан брэнд”-ийг хамтран бий болгох явдал болно гэж онцолсон байна.

Зохиогч: ТАНА,СҮНЬ ДЭЙЖЫ,ХҮ ИН,СҮНЬ ЖИНСУН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл