solongonews
Эх газрын лугших судас
2015-06-30 16:25
Хөлөнбуйрын урсгал ус нь тунгалгаараа байгаасай , уул ус нь ногооноороо байгаасай , улс түмэн нь үргэлж жаргалтай байгаасай !

Хөлөнбуйр гоёхон доо. Хөлөнбуйр усны нөөц ихтэй юм. Номин ногоон Хянган даваа бол Хөлөнбуйрын усны нөөцийн сан болно. Хөлөнбуйрт Өргөнө гол, Нуун мөрөн, Халх гол, Имин гол, Хэрлэн гол, Оршуун гол, Мэргэл гол, Дэлбэр гол, Хабул гол зэрэг 3000 гаруй гол мөрөн хөндлөн гулд урсаж, энэхүү дэлхийд ховорхон үржил шимтэй тал нутгийг ундалж байдаг.

6 дугаар сарын 22-ны өдөр Хөлөнбуйрын Хайлаар хотоос Хөххот орох онгоцоор эдгээр гол мөрний зургийг авсан байна. Эдгээр гол мөрөн яг хүний биеийн лугших судас мэт Хөлөнбуйрын тал нутаг дээр тахирлаад үзэсгэлэнт сайхан байдлыг бүтээсэн харагдана.

Ийм сайхан байгалийн байдал, ийм олон гол мөрөнтэй Хөлөнбуйрын тал нутаг үнэхээр сайхан.

Хөлөнбуйрын урсгал ус нь тунгалгаараа байгаасай, уул ус нь ногооноороо байгаасай, улс түмэн нь үргэлж жаргалтай байгаасай!

Энэ сайхан Экологийг хамгаалахад хүн бүр үүрэг хариуцлагатай байх ёстой.

Зохиогч: Билэгт
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл