solongonews
Тал нутгийн хаврын төл эрч хүч, итгэл найдвар авч ирлээ
2021-04-14 16:50
- Эвенк хошуу энэ жил 380000 тоо толгой төл хүлээн авах төлөвлөгөөтэй байна.

Дөрөвдүгээр сарын тал нутаг нам гүм, налгар тайван байх ба урин дулаан нар эх газрыг ивээн гэрэлтүүлнэ.

Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Эвенк хошуунд хүрэхэд айл бүр хаврын төл хүлээн авах ажилтай тун завгүй байв. Үе үе “май, май...” майлах дуу гарч, өргөн уудам тал нутаг эрч хүч, итгэл найдвараар дүүрч, малчдын нүүрэнд баяр жаргалын инээмсэглэл тодорно.

Эвенк хошууны Хуй сумын Улаантуг багийн малчин Дү Жиньбаогийн хонины хашаанд нялх хурга тоглох нь эгдүүтэй хөөрхөн харагдана. Бараг 1000 хавтгай дөрвөлжин метр бүхий хүлэмжид саяхан төрсөн ихэр хурга эхтэйгээ хамт байхыг харлаа.

 Дү Жиньбао “Манайх 400 гаруй эм хоньтой. Энэ жил 350 гаруй хурга хүлээн авахаар төлөвлөөд байгаа бол 15 тугал хүлээн авах төлөвтэй байна. Ийм олон шинэ амь нас ирж байгаад манай гэр бүл маш их баяртай байна” гэлээ.

 Хаврын төл хүлээн авах арчилгааны ажлыг сайн хийхийн тулд Эвенк хошууны бүх түвшний хөдөө аж ахуй, мал аж ахуйн техникчид малчдын гэрээр явж, техникийн удирдамж, үйлчилгээ үзүүлж, тэдний бэрхшээлийг цаг тухайд нь шийдэж өгнө. Үүний зэрэгцээ ойрын хугацаанд тохиолдож болзошгүй цаг уурын таагүй нөхцөл байдалд чиглүүлэн гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхийг малчдад зөвлөж, төл хүлээн авах ажил урагштай явагдах талыг баталгаажууллаа. 

Эвенк хошуу энэ жил 380000 төл хүлээн авах төлөвтэй байгаа бол тэдгээрийн дотор 60000 бод, 320000 бог малын төл тосох юм. 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 103000 төл хүлээн аваад байгаагаас 18000 бод малын төл, 85000 бог малын төл хүлээн авчээ. Төлийг эсэн мэнд хүлээн авсан байдал 99 хувьд хүрчээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ХБӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл