
Энэ оны 9 дүгээр сар болтол Урадын дунд хошууны нутагт үйл ажиллагаагаа явуулдаг Гүө Хэ цахилгаан станц Ганцмод боомтоор дамжин Монгол Улсад 724 сая кВт цахилгаан гаргав. Энэ тоо нь өнгөрсөн жилийн мөн үеэс 102.8%-иар нэмэгдэж, бараа эргэлтийн хэмжээ 473 сая юань хүрэв. Гүө Хэ цахилгаан станц нь Дундад улсаас Монгол Улсад дамжуулах хүчдэлийн зэрэглэл нь 220 кВт хүрсэн анхны станц болж, Оюутолгойн зэс хүдрийн олборлож экспортлох төсөлд цахилгаан хангаж байна. Уг цахилгаан экспортлох төсөл нь 2012 оны 2 дугаар сарын 29-нд байгуулагдаж, 2012 оны 6 сарын 30-нд албан ёсоор ашиглалтад оров. Энэ төсөл нь Өвөр Монголын эрчим хүчний компани төрийн "Умард зүг чөлөөтэй нээх" бодлогыг хэрэгжүүлэн, Өвөр Монголын "Гадагш явах" стратеги болон хилийн гадна эрчим хүчний хангамжийн зах зээлийг хөгжүүлэх чухал санаачилгыг бодит ажил болж байна. Мөн хоёр орны нөөц баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг ахиулан, харилцан нөхөж, хоёр орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэх ач холбогдолтой.

