
Өвөр Монгол нь Дундад улс болон Дэлхийн дахинд адууны үүлдэр угсаа олон байдаг орны нэг болно. Эртнээс өдгөөг хүртэл Монгол үндэстний ахуй амьдрал, хөдөлмөр эрхлэлт, цэрэг дайн, өв уламжлал болон соёл урлаг нь морьтой нандин холбоотой байж, өвөрмөц, өнгөлөг адуун соёлыг бий болгосон.
Адуу, адуун соёл нь Өвөр Монголын тал нутгийн соёл болон Монголчуудын соёлын чухал бэлэг тэмдэг болдог. Цаг эрний хөгжил, өөрчлөлтийг даган уламжлалт адууны аж ахуйгаас орчин үеийн адууны аж ахуй руу хөгжих явцад, бид нэгэнт хол хоцорсон. Олон улс болон улсын дотоодын хөгжсөн орнуудаас авч үзвэл, адуун соёл болон адууны аж ахуй хурдтай хөгжин, спорт, соёлын салбарын чухал нэг агуулга болсон бөгөөд хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх амьдралын чухал нэгэн хэсэг болжээ. Үүнтэй харьцуулбал, Өвөр Монголын уламжлалт монгол адууны тоо толгой болон үүлдэр угсаа нэгээхэн хэмжээнд буурах хандлагатай болж, улсын дотоод гадаадын морин спортын уралдаанд монгол морь цөөн харагддаг. Өвөр Монгол нь адууны аж ахуйг хөгжүүлэх өв зузаан соёл уламжлал болон илүү сайн нөхцөл боломжтой байдгаараа монгол адуун соёлыг хөгжүүлэхэд нэгдсэн адууны аж ахуйд түшиглэвэл илүү их ач холбогдолтой аж.

Тал нутагт “Түмэн агтын төвөргөөн” дахин тачигнана
Өвөр Монголын талд айлчлан ирвэл “Түмэн агтын төвөргөөн” сонсогдож, монгол адуу жуулчдын сэтгэлийг сэргээнэ.
“Тайвас хошуу нь Юань гүрний үеэс /Тайвас агт үйлчилгээний талбай/-г байгуулж, тусгайлан хааны морьдыг хариулж байсан. Хөвөөт шар хошуу, Шулуун цагаан хошуу нь Чин гүрний үед хаадын агт талбай байсан...” гэдгийг Шилийнголын тал нутагт аялахаар ирсэн Ганьсүгийн жуулчин Цай Хуалинь Монгол адуун соёлын музейг үзээд бүрэн ойлгожээ. Тэрээр бусад жуулчдын хамт “Түмэн агтны төвөргөөн” үзүүлбэрийг газар дээр нь сонирхсон юм.
Сүүлийн жилүүдэд Шилийнгол аймаг нь монгол адуун соёлдоо тулгуурлан, адууны аж ахуйг идэвхтэй хөгжүүлснээр Дундад улсын Морин спортын холбооноос “Дундад улсын адууны нийслэл” хэмээн нэрлэгджээ. Адууны тоо толгой жил бүр 20 хувиар нэмэгдэн, одоогийн байдлаар 100 гаруй адуутай болж, Шилийнголын талд “Түмэн агтын төвөргөөн” дахин тачигналаа.
Мөн Шилийнгол аймаг нь Адуун соёлын нийгэмлэгийг байгуулан, адуун соёлыг судлах, хамгаалах ажлыг хэрэгжүүлж, адууны үүлдэр угсааг сайжруулан, адууны ашиг шимийн бүтээгдэхүүнийг бий болгосон. Аялал жуулчлалын салбар болон Адууны аж ахуйн хөгжлийг үр өгөөжтэйгөөр уялдуулсан. Томоохон хэмжээний гол сэдэвт арга хэмжээ зохион байгуулах, адуун соёлын цогцолборыг байгуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр дамжуулан, Шилийнголын адуун соёлын брэндийг бий болгох болно.
“Адуу”-гаар гол цөм болгосон аялал жуулчлалын салбар нь хурдтай хөгжилд хүрсэн. Одоогийн байдлаар, аялал жуулчлалтай холбогдох Шилийнгол аймгийн адууны аж ахуйд хөдөлмөр эрхэлж буй хүний тоо ойролцоогоор 10 мянгад хүрчээ. Тус аймаг том дунд хэлбэрийн морин спортын талбайг 12-ыг байгуулсан бөгөөд Хөвөөд шар хошуунд Дундад улсын анхны Монгол адуун соёлын музейг үүсгэн байгуулжээ. Мөн Тайвас хошууны Агтын талбай, Шулуун цагаан хошууны мянган адууны талбай, Зүүн үзэмчин хошууны Нарийнгол агтын талбай зэрэг нь адуун соёлыг уламжлах бааз болжээ. Шилийнгол аймаг нь сүүлийн жилүүдэд Тайвас хошуу Хаадын адууны наадам, Гиннест бүртгүүлсэн 800 монгол морины уралдаан зэрэг 50 гаруй төрлийн томоохон хэмжээний адуун соёлын гол сэдэвт арга хэмжээг зохион байгуулсан юм. Адууны ашиг шим, бүтээгдэхүүний хувьд, морин хуур, эмээл, дөрөө зэрэг гар урлалын бүтээгдэхүүнийг бүтээжээ. Мөн айраг, хуурай айраг зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн зэрэгцээ хоёр шинэ төрлийн бүтээгдэхүүн болох айрагны бэлдмэл болон архи нь олон олон хэрэглэгчдийн хүртээл болжээ.
Үнэн хэрэгтээ Өвөр Монголын маш олон орон нутагт адууны аж ахуйг хүндэтгэн үзэж байна.
Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошуу эрт дээр үеэс аваад адуу маллан, ашиг шим нь хүртэн, уналга ачлагадаа ашиглаж ирсэн уламжлалтай. Сүүлийн жилүүдэд тал нутагт л байх өвөрмөц, үндэстний онцлогтой спортыг хөгжүүлэх замыг хайж байна. Түшээт морин спортын талбайг сэргээн засварлан, морин спортын клубийг байгуулж, үүлдэр угсааг нь сайжруулсан монгол морийг өсгөн үржүүлж байна. 2008 оноос эхлэн Хорчин баруун гаран дунд хошуу нь жил бүр уламжлал болгон Дундад улсын хурдны морины уралдааныг зохион байгуулж байна. Уг уралдаан нь монгол адууг хамгаалах, хөгжүүлэхээр эрхэм зорилго болгосноор тэмцээн уралдаан оролцох морины тоо жилээс жилд нэмэгдсээр 65 хувьд хүрсэн.
Баяннуур хотын Урадын дунд хошуу адуун соёлын нөөц баялаг болон адууны аж ахуйн үндсэн нөхцөлдөө тулгуурлан, адууны аж ахуйг хурдтай хөгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд тус хошуу нь жил бүр адуун соёлын наадам, хурдны морин уралдаан, морь уургалах, жороо морины уралдаан, морин поло, адуу тамгалах, дэл засах зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулан, зон олонд адуун соёлын гайхамшгийг таниулж байна. 2009 онд тус хошууны Баян-Уул сумын малчин Хүрэлбагана өөрийн 50 гаруй адуугаа Хонгконгийн захад 550 мянган юаний өндөр үнэтэйгээр худалдаалжээ. Ингэснээр Малчид дахин адуугаа маллан “Адууны бизнес” хийж эхэлсэн байна. Одоогийн байдлаар тус хошууны адууны тоо толгой 17 мянгад хүрсэн байна.
Ордос хотын Далад хошуу нь жил дараалан Олон улсын адуун соёлын наадмыг зохион байгуулж, тухайн орон нутгийнхаа адуун соёл болон адууны аж ахуйг хөгжүүлэхийг ашигтайгаар ахиулжээ. Мөн Далад хошуу нь адууны аж ахуй болон орчин үеийн хөдөө аж ахуйг уялдуулан, экологийн аялал жуулчлалын салбар зэргээр гол цогц болгон, элсийг засахыг ахиулан, адуун соёлын эдийн засгийг хөгжүүлж, “Адуу”-гаар гол цогц болгосон аж үйлдвэрийн гижин хэлхээг бий болгон, соёл, спорт, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг холбогдох аж үйлдвэрийг хамтад нь хөгжүүлнэ. Мөн аж үйлдвэрийн гижин хэлхээг өргөжүүлэн, эдийн засгийн шинэ өсөлтийг бий болгоно.
Мөн үүнээс гадна Тунляо, Хөлөн буйр, Улаанцав хот зэрэг аймаг хот, хошуу шянь бүгд Монгол адуун соёлд тулгуурлан, адууны аж ахуйг улам илүү хөгжүүлж, адууны аж ахуйн брэндийг бий болгохоор шуурхай ажиллаж байна.
Орон нутаг, үндэстний онцлогтой адууны ашиг шимийн бүтээгдэхүүний зах зээлд гаргана
“Монгол хуур нь Монгол үндэстний урлагийн нэгэн төлөөлөл гэдгээр айраг нь Монголчуудын ундааны дээж гэдэг. Адуу нь тал нутгийн соёлын чухал бэлэг тэмдэг, мөн Монголчуудын итгэл бишрэлийн нэгэн бэлгэдэл болдог. Бид манай орныхоо адуун соёлын өв их уламжлалаа судлан шинжлэх хэрэгтэй. “Адууны бүтээгдэхүүн”-ийг эдийн засаг үр ашигтай болгон, Өвөр Монголын орон нутгийн онцлогтой, үндэстний онцлогтой төлөөлөх бүтээгдэхүүн байх шаардлагатай ” гэж Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн профессор Манлай хэллээ.
Адууны эд эс бүхний эрдэнэ гэдэг. Айраг болон адууны махан бүтээгдэхүүнээс гадна, адууны арьс, үс, цус, яс, эд эрхтэн зэрэг нь ч хэрэглээний маш үнэ өртөгтэй байж, биологийн бүтээгдэхүүнд ашигладаг. Монголчууд үеийн үедээ унд болгон уусаар ирсэн айрагнийхаа өвөрмөц шинжийг мэдсэнээс гадна эмчилгээний зориулалттайг танин, монгол уламжлалт анагаахын айраг заслыг бий болгосон. Айраг нь сүрьеэ өвчин, хоол боловсруулах эрхтнийг сайжруулах онц их тустай байдгаараа маш их зах зээлтэй. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын нийт нутагт айргийг боловсруулан үйлдвэрлэж, хүмүүсийн хүртээл болгож байгаа бөгөөд адууны бусад бүтээгдэхүүн ч нэгэн адил зах зээлд маш эрэлт хэрэгцээтэй байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол адууны аж ахуйг бүтээн байгуулахыг эрчимжүүлэн, удаа дараалан Өвөр Монголын адууны аж ахуйн нийгэмлэг, Өвөр Монголын адууны аж ахуйг хөгжүүлэх санг байгуулахын зэрэгцээ Монгол адууны талбай, Монгол адууг өсгөн үржүүлэх бааз, адуу сургах бааз, айраг үйлдвэрлэх баазыг байгуулжээ. Өвөр Монголын адууны аж ахуйн гижин хэлхээг улам илүү сайжруулна. Тухайлбал, тэмцээн уралдаанд ашиглах морь, бүтээгдэхүүнд ашиглах морь, биологийн бүтээгдэхүүнд үйлдвэрлэх гэх мэт. Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургууль нь Морь унах мэргэжлийн ур чадварын ангийг үүсгэн байгуулж, орчин үеийн морин спортын салбарт унаач, эмнэгчин, малын эмч зэрэг боловсон хүчинг бэлтгэн өгч байна. Мөн үүний үндсэн дээр Өвөр Монголын нийт нутагт монголчуудын өвөрмөц онцлогтой морин спорт хөгжиж байна. Тухайлбал, морь уургалах, жороо морь уралдуулах, морин поло гэх мэт. Хэдэн зуун мянган монгол адуутай Тунляо хот нь жил бүр “8·18 хурдны морины уралдаан”-ыг зохион байгуулж, дэлхийд Монгол адуу болон Монголчуудын адуун соёлыг таниулж байна.
