solongonews
ӨМӨЗО-ы Намын XI их хурлын төлөөлөгчид Сахилга бат шалгах комиссын ажлын тайланг хэлэлцэн батлав
2021-11-30 10:54
ӨМӨЗО-ы Намын XI их хурлын төлөөлөгчид Сахилга бат шалгах комиссын ажлын тайланг хэлэлцэн батлав.

Өнгөрөгч өдрүүдэд ӨМӨЗО-ы Намын XI их хурлын төлөөлөгчид ӨМӨЗО-ы намын хорооны Сахилга бат хянан шалгах комиссын ажлын тайланг баг хуваан хэлэлцэж, санал бодлоо солилцсон байлаа.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд ӨМӨЗО-ы бүс нутгийн бүх шатны намын хорооны сахилга бат хянан шалгах комисс намын төв хорооны шийдвэр, зохицуулалтыг ухамсартайгаар хэрэгжүүлж, намын дүрэм, үндсэн хуулиар олгогдсон үүргээ ажлын шаардлагад нийцүүлэн үнэнчээр биелүүлсэн гэж төлөөлөгчид үзэж байна. Авлагатай тэмцэж, намын улс төрийн хэв маягт эерэг өөрчлөлт гаргаж, нам доторх улс төрийн тогтвортой байдал илт сайжирсан нь ӨМӨЗО-ы чинээлэг нийгмийг бий болгох болон орчин үеийн бүтээн байгуулалтад улс төрийн хүчтэй баталгаа болж чадсан юм гэж санал нэгджээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл