Жилд нэг удаа зохиогддог Чингис хааны нуур тахилгын ёслол Эзэн хороо хошууны Чингис хааны онгонд боллоо. Гадаад дотоодын 10 мянган гаруй хүн тус тахилгын ёслолд оролцжээ.
"Нуур ёслол" зуны улиралд буюу жил бүрийн билгийн улирлын 5 дугаар сарын 15-нд зохиогддог том хэмжээний тахилгын ёслол юм. Ёслолын үеэр Чингис хааны ордонд тахилгын ном хурах, хадаг барьж зул асаах, сархдын дээж, бүхэл шүүс өргөх зэрэг ажиллагаа зохиодог юм.
Сурвалж бичигт тэмдэглэснээр: "Нуур ёслол" нь Монголын хаант улс байгуулагдах үед үүссэн бөгөөд Хубилай хааны үед энэхүү ёслолыг албан ёсоор Чингис хааны дөрвөн том ёслолын нэг хэмээн нэрлэсэн юм. Чин гүрний эхний үед "Нуур ёслол"-ыг "Дөрвөн том ёслол"-ын хамгийн дээд ёслол төгөлдөр арга хэмжээнд тооцож байжээ.
