solongonews
Өвөр Монголын Улсын соёлын биет бус өв нэмэгдэв
2014-12-11 18:00
Өвөр Монголын 19 төрөл зүйл сонгогдож, Өвөр Монгол нийт 137 соёлын биет бус өвтөй болов.

Саяхан Төрийн зөвлөлийн хорооноос дөрөв дэх удаагийн Улсын зэрэглэлийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн төрөл зүйлийн нэрс болон Улсьн биет бус соёлын өвийн нэрсийг зарлав. Уг нийтлэлээр Өвөр Монголын 19 төрөл зүйл сонгогдож, Өвөр Монгол нийт 137 соёлын биет бус өвтөй болов. Уг 19 төрөл зүйлд Хөвөөт Шар хошууны асар хөгжим, ТунЛю хотын чоор, Хүрээ хошууны булуу,Урадын хойд хошууны монгол үндэсний тэмээн бөмбөг, монгол уран бичлэг, Шулуун Хөх хошууны цагаан идээ хийх уламжлалт арга, Үүшин хошууны цагаан сүлд, Залайд хошууны Богд-Уулын тахилга, Хөлөнбуйр хотын Дагуур үндэстний хувцас чимэглэл, Хуучин Барга хошууны Эвэнк үндэстний хувцас цимэглэл зэрэг 11 төрөл зүйл нь дөрөв дэх удаагийн Улсын зэрэглэлийн соёлын биет бус өвд сонгогдсон бол Шулуун Хөх хошууны дээл хувцас, Сөнөд Зүүн хошууны оёдол хатгамал, Хорчин Баруун Гаран Дунд хошууны дөрвөн утаст хуур зэрэг нь Улсын зэрэглэлийн соёлын биет бус өвөөр нэрлэгдэв.

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл