Эрээн хот боомтоор зорчсон зорчигчдын тоо түүхэн дээд амжилт тогтоов
2025-12-24 10:30
Эрээн хот боомтоор зорчсон зорчигчдын тоо түүхэн дээд амжилт тогтоолоо.
Эрээн хот боомт нь Хятад улсын Монгол руу чиглэсэн хамгийн том хуурай замын боомт болохын хувьд 2025 он эхэлснээс зорчигч болон ачаа тээврийн нийт хэмжээ тогтвортой өссөн юм.

Хилийн хяналтын газрын статистик мэдээллээр, 12-р сарын 22-ны өдрийг хүртэлх байдлаар Эрээн хот давхардсан тоогоор 2.753 сая хүн орж гарч, 741,000 тээврийн хэрэгсэл (галт тэрэг/онгоц)-ийг шалгасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус тус 8.8 хувь болон 12.1 хувь өссөн тоон үзүүлэлт болсон юм.

Энэ нь түүхэн дээд үзүүлэлт бөгөөд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын гол зангилаа хэвээр байгааг харуулж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
