
Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шилийнхот дахь Шэнь Хуа Шэн Ли цахилгаан станц 2×660 мянган киловаттын хүчин чадалтай цэвэр эрчим хүч дамжуулах цогцолборын барилгын ажлаа Шилийн хотод эхлүүллээ. Мөн Шилийнгол аймгаас Шаньдүн мужид өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах цогцолборын төсөл ч саяхан барилгын ажлаа эхлүүлсэн юм. 7 шугамаар 8.6 сая киловатт цахилгаан дамжуулах хүчин чадалтай цогцолборт нийт 33 тэрбум юаний хөрөнгө оруулах юм. Дээрх хоёр цогцолбор 2017 онд ашиглалтад орно гэж албаны хүмүүс ярьж байна.
Өвөр Монголын Шилийнгол аймаг нь нүүрс, салхины эрчим хүч, нарны энерги зэрэг эрчим хүчний нөөц баялаг ихтэй. Өдгөө дулааны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх жилийн хүчин чадал нь 6.2 сая киловатт хүрчээ. Мөн жилдээ 3.3 сая киловатт салхины эрчим хүч, 400 мянган киловатт нарны эрчим хүч үйлдвэрлэж байна
