Энэ онд Эрээн-Замын үүдийн боомтоор 100 мянган авто машин нэвтэрчээ
2024-06-13 09:54
Энэ онд Эрээн-Замын үүдийн боомтоор 100 мянган авто машин нэвтэрчээ.
Эрээн хотын гаалийн газрын статистик мэдээгээр өнөөдөр буюу 06 дугаар сарын 12-ны байдлаар ӨМӨЗО-ны Эрээн хотын авто замын боомтоор 100 мянган авто машин нэвтэрчээ. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 73 хоногоор түрүүлсэн үзүүлэлт байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар Эрээн хотын авто тээврийн боомтоор 1 сая 311 мянган тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 70 хувиар өсжээ. Ганц хоногийн ачаа тээвэрлэлтийн хэмжээ 30 мянган тонныг давж, 1118 авто машин хилээр нэвтэрсэн нь түүхэн дээд амжилт тогтоогоод байна.


Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх
