Өвөр Монголын жижиглэнгийн худалдаа 7 хувиар нэмэгджээ
2015-07-02 10:39
Жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 228 тэрбум 366 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 7 хувиар нэмэгджээ.
Энэ оны эхний 5 сард Өвөр Монголын нийтийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 228 тэрбум 366 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 7 хувиар нэмэгджээ.

Энэ хугацаанд Өвөр Монголын хүнсний компани нэгжийн жижиглэнгийн борлуулалт 3.39 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 16.2 хувиар өсжээ. Оршин суугчдын хэрэглээ аажмаар дээшлэхийн хэрээр оюуны болон соёлын төрлийн бараа бүтээгдэхүүний хэрэглээ ихээхэн нэмэгдэж, ном, сонин сэтгүүлийн төрлийн зах зээл дэх жижиглэнгийн борлуулалт 142 сая юань хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 50.1 хувиар өссөн нь нэлээд дээгүүр үзүүлэлт болов.
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
