solongonews
《Арвыг биелүүлэх ёстой》 төсөл үр дүнгээ өглөө
2014-12-18 16:51
2014 онд Шинэ Барга баруун хошуу иргэдэд хандсан《Арвыг биелүүлэх ёстой》төслийг тууштай эхлүүлжээ.

  Саяхан Шинэ Барга баруун хошуу нь иргэдээ хандан 《Арвыг биелүүлэх ёстой》төсөл хэрхэн хэрэгжиж байгааг тухайн газар дээр нь очиж танилцан, эрэмбэ дараатайгаар амжилтад хүрснийг дүгнэж, сум тосгонууд хоорондоо харилцан туршлага солилцов. Шинэ Барга баруун хошууны эл сум тосгон, аж ахуйн төлөөлөгчдөөр бүрэлдсэн багынхан төсөл бодитой хэрэгжсэн орон нутаг очиж иргэдэд хандсан 《Арвыг биелүүлэх ёстой》төсөл хэрэгжиж шинэ хувиралт гарсантай, хэрхэн хэрэгжиж хөгжсөн тухай тайлагнах уулзалт зохион байгуулж, туршлагаа дүгнэв. Шинэ Барга баруун хошууны Хэрлэн сумнаас малчиддаа зориулж барьсан суурьшилын шинэ байшин барилгууд тохилог тухтай байж, хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал өдрөөс өдөр сайжирч, иргэдэд хандсан 《Арвыг биелүүлэх ёстой》төсөл нь иргэдийн амьдралд ихээхэн үр өгөөж авчрсан аж.

     2014 онд Шинэ Барга баруун хошуу иргэдэд хандсан《Арвыг биелүүлэх ёстой》төслийг тууштай эхлүүлж, малжих орны 374 айл өрхийн хуучин байшинг засан сайжруулж, 22 газрын ундны усны шүүлтийг бүрэн хангаж, хөдөө орон нутгийн 6 гацааны 15052 метр гудамж талбайг тохижуулж, 36.8 километр урт цагаан торыг шинээр солиж, 2800 иж радио телевизийн шугамыг айл өрх бүхэнд нэвтрүүлэн, гацаанд хүүхдийн цэцэрлэг нэг байгуулж, стандартад хүрсэн гацааны соёлын ордныг 20 байгуулж, эл сум тосгон болон хошуун төвийн иргэдэд дөхөм үзүүлэх дэлгүүр 12 байгуулж, малчдын даатгалыг 75 хувьд хүргэхээр ажилласан. 

 Шинэ Барга баруун хошууны нам засгаас энэ жил эдийн засгийг өгөөжтэй хөгжүүлэн, хот хөдөөг тэнцвэртэй болгохоор зорьж, төсөл төлөвлөгтэйгээр алхам дараатайгаар хэрэгжүүлж, иргэдэд хандсан 《Арвыг биелүүлэх ёстой》төслөө хийх ёстой зорилтоо болгож, малжих орны малчин түмний амьдралыг дээшлүүлхээр чармайсаар ирсэн.

 

 

 

Зохиогч: Цэнгэл, Сурнаа
Найруулагч: М.Банди
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл