solongonews
Нэгэн жарнаар дуулагдсан “Хонь хайчлах дуу”
2015-03-02 17:03
Нэгэн жарнаар дуулагдаж ид шид нь буураагүй энэхүү дууны өнгө баясгалантай хөгжим болон авсаархан энгийн үгээрээ сонсогчдын сэтгэлд хоногшиж, хэдэн үед нөлөөлсөн билээ.

Хөдөө дүүрэн бэлчих

Хөөрхөн хонин сүрэг минь

Хөвөн цагаан ноосоороо

Хүйтэн халууныг халхалдаг

Тал бүрхэн идээшлэх

Тарган хонь ямааны

Тавтай зөөлөн ноосоор нь

Тансаг идээгээ хангадаг

Нэгэн ширхэг ноос бол

Нэг мөхлөг будаа шүү

Намар хаврын улиралдаа

Нарийн нямбай хураая

Төрсөн нутгийн минь гаралт

Түүхий идээний дээж л юм

Түүний эзэн бид нар аа

Түргэн түргэн хайчилъя гэж “Хонь хайчлах дуу”-нд дуулдаг.

Нэгэн жарнаар дуулагдаж ид шид нь буураагүй энэхүү дууны өнгө баясгалантай хөгжим болон авсаархан энгийн үгээрээ сонсогчдын сэтгэлд хоногшиж, хэдэн үед нөлөөлсөн билээ.

Тус дууны анх зохиогдсон он жилийн тухайд дээр зууны “Тавиад оны эхээр” гэж дууны зохиогчийн өөрөө бичиж үлдээсэн гар бичмэлээс хүүгээр нь дамжин мэдсэн ч он жилийг нь нарийн тодорхойлж чадаагүй юм. Дууны үгийг бичсэн Доржюүнрэн  1909 оны 7 сард Цахар мужийн Гүлшар хоньчин сүрэг хошууны Цаан-Овоо гэдэг газар Хуучит овогт малчин Сономын гэрт төржээ. Тэрээр 1945 оноос хувьсгалын ажилд оролцож, мянган хошууны ардчилсан засаг байгуулах бэлтгэл комиссын гишүүн, дэд эрхлэгчийн ажлыг хариуцаж байжээ. Хожим нь хувьсгалын ажлын бүхий л фронтын олон тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд ардын чөлөөлөх дайнд оролцож, 1947 оны 5 сард Улаанхотод мянган хошууны төлөөлөгчөөр Өөртөө Засах Орон байгуулагдах их хуралд оролцож байжээ. 1950-1980 оны хооронд аймгийн монгол хэл бичиг сурч эзэмшсэн нэгдүгээр зэргийн шагналыг хоёр удаа хүртэж, 1989 онд ажлаасаа амран, 1995 оны 7 сарын 18-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Доржюүнрэн хоёр хүү нэг охинтой, бага хүү Тэгш нь аавынхаа өөрийн гараар бичиж үлдээсэн товч намтрыг бидэнд өгсөн юм.

 “Хонь хайчлах дуу”-ны зохиогдсон орчин нөхцөл нь дээр зууны тавиад оны үеийн улс байгуулагдсаны дараах их үсрэнгүй дэвшилтийн ард зохицож, тухайн үеийн хөдөлмөрчин түмний хөдөлмөрийн урам зоригийг хөгжөөн хөвчилж, урам зоригтой ажиллахад оюун санааны дэмжлэг үзүүлж байсан юм. “Хонь хайчлах дуу” 1954 оны улсын ардын дууны шалгаруулалтад хоёрдугаар зэргийн шагнал хүртжээ.

Тухайн үеийн хөдөлмөрчин түмний хонь хайчилж байсан байдал дурсаж интернет дээр бичсэн хүний нэг мэдээлэлд: “Одоогоос 40 жилийн өмнө аав минь эмнэлэгт үзүүлээд Хөххотоос буцаж ирэхдээ хоёр харимхайтай /уянтай/ хонь хайчлах хайч авчирчээ. Тэр үед манай нутгаар харимхайтай хайч орж ирээгүй байсан болохоор харимхайтай хайч нь маш дэвшилтэт зүйл болж байв. Аав минь ирүүтээ авчирсан хайчаа таллаж билүүдээд хонь хайчилж эхэлсэн. Аав хавь ойрдоо хонь хайчлахдаа нэртэй хүн байснаас харимхайтай хайч барьсан нь олноос онцгойрч, бусад хүмүүс 1 хонь дөнгөж хайчилж байхад аав гурвыг хайчилж дуусаад олон хүний гайхшийг төрүүлжээ. Хонь хайчлагчид харимхайтай хайчийг сонирхож, нэгээс нөгөөдөө дамжуулж яваад өөрт нь хүртэхээ больжээ” гэж бичсэн байжээ.

Нэгдэл бригад байсан үед олон хүмүүс нийлж хонь хайчлан хөөрөлдөж, “Хонь хайчлах дуу”-г хамтдаа аялан урам зоригтой ажилладаг байсныг ахмад настнууд дурсан ярьж, тухайн үед хүн бүхний сайн мэддэг дуу шүү дээ гэлцдэг. Хожим нь бага сургуулийн сурах бичигт сонгогдон орж, 80, 90-ээд онд бага сургуульд суралцаж байсан хүүхдүүд мөн л тус дууг мэдэхгүй хүнгүй болжээ. “Хонь хайчлах дуу” маш олон хүүхэд багачуудын оюуныг ундаалж, ухааныг тэлсэн төдийгүй, дууны ая хөгжмийг бүжгийн ая, ятга хөгжмийн гоцлол болгон өөрчлөн найруулсан зэрэг олон хэлбэр янзаар өргөн түгэн тархсан юм.

 “Хонь хайчлах дуу”-ны өргөн тархаж байгаатай холбоотой, дууны ая нь бүжгийн ая буюу гоцлол хөгжмийн ая болон өөрчлөгдсөн байдаг. 1975 онд алдарт ая зохиогч Мэргэжих болон алдарт ятгачин Нарангэрэл нар хамтран “Хонь хайчлах дуу”-ны аяыг ятгын гоцлол болгон өөрчилж, хожим нь Нарангэрэл Монгол Улсад хэсэг хугацаанд уригдан ятга зааж байхдаа тус аяа заан сургасан нь “Хонь хайчлах дуу”-ны ятгын гоцлол Монгол Улсад ч өргөн тархсан байна. “Хонь хайчлах дуу”-ны аяыг өөрчилж найруулсан “Хонь хайчлах бүжиг” нь ч бүжгийн мэргэжлийн шалгалтын нэг сэдэв болж сонгогдож байсан удаатай.

Одоо ч гэсэн тус дууг аялахад мэдэхгүй хүн цөөн байдаг. Ам дэмжин дуулагдаж ардын дуу шиг болсон тухайн цаг үеийнхээ амьдрал үйлдвэрлэлийн бодит байдалд тулгуурлан бүтээгдэж, хүмүүст баяр бахархал, хөдөлмөрийн урам зориг хайрладаг ид шидтэй байснаа амьд урлагийн мөнхийн дуулийг бичиглэжээ. Хөхөгчин хонин жил ирж буй энэ дашрамд “Хонь хайчлах дуу”-ны зохиогдон тархсан түүхийг эргэцүүлэн дурсахад цаг үеийн хураангуй дүр төрх дахин илэрхий болж, шинэ нэг жилдээ хөдөлмөр ажилдаа гавшгайтай, амжилт бүтээлийн гялалзсан амжилт бүтээлийг даллана.

 

 

Зохиогч: Бүрэнбаяр
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл