Үндэстний цөөнхийн биеийн тамир спортын 10 дугаар наадам Ордос хотноо
2015-05-07 11:33
Үндэстний цөөнхийн биеийн тамир спортын 10 дугаар наадам Ордос хотноо болно.

ӨМӨЗО-ны Захиргааны Хэвлэл мэдээллийн албанаас 5 дугаар сарын 6-нд мэдээлснээр, Дундад улсын үндэстний цөөнхийн биеийн тамир спортын 10 дугаар наадам 8 дугаар сарын 9-нөөс 17-ны өдрүүдэд Ордос хотноо болно гэж мэдээлжээ.

Уг наадам нь тэмцээн, үзүүлбэр гэсэн хоёр төрлөөр зохиогдох бөгөөд төрөл бүрийн спорт тэмцээнд 7500 шахам тамирчин, үзүүлэх тоглолтод 23 мянган хүн оролцох юм. Уг наадмын үйлчилгээ, зохион байгуулалтын ажилд одоо 5300 гаруй сайн дурын ажилтныг элсүүлээд байна. Наадмыг 100 мянга гаруй хүн үзэж сонирхоно гэж тооцоолж байна.
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
