solongonews
Малжих тариалах нутгийн хөгжлийг дэмжих арга барил
2015-01-28 01:39
Гамшгийг сайтар аргацаж, малчин тариачны орлогыг баталж, тариалан мал аж ахуйн ерөнхийлсөн үйлдвэрлэлийн хүчнийг дээшлүүлэхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайтар хийх хэрэгтэй юм.

        2014 онд ӨМ-ын Бугад хот, Ордос хот, Үхай хот, Шилийн гол аймаг, Улаанхад хот , Тунляо хот, Хянган аймаг зэрэг 10 аймаг хотын 54 хошуу шянь хэцүү бэрх ган гачигт автаж, 1.867 га таримал бэлчээр гамшигт автсан байна. Энэхүү ган гачиг нь 800 сая юанийн эдийн засгийн шууд хохирол учруулсан байна. Үүнд мал аж ахуй тариалангийн шууд хохирол 640 сая юаньд хүрчээ. Гамшгийг сайтар аргацаж, малчин тариачны орлогыг баталж, тариалан мал аж ахуйн ерөнхийлсөн үйлдвэрлэлийн хүчнийг дээшлүүлэхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайтар хийх хэрэгтэй юм. 2000 оны үеэр ӨМО-ны тариалангийн услалтад хэрэгсэх усны хэмжээ нь бүх усны хэрэглээний 80 % орчмыг эзэлж байв. Тэрээр тариалангийн услалтад хэрэглэх усны ашигламж дөнгөж 45 %-д хүрч байв. Иймэрхүү ахуй байдал доор бүтэмжтэйгээр ус хэмнэн орчин үеийн тариалан мал аж ахуйг хөгжүүлэх замаар замнах хэрэгтэй гэдгийг таньж, ӨМӨЗО-оос 2011 оноос “2.67 сая га”-гийн ус хэмнэн услах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Ингээд ӨМО-ы тариан газрын услалт анхны бялхуулан усалж байснаасаа аажмаар сүрчин услах, бүрхэвчийн доогуур услах тийш хувирсан байна. Гэвч эл зүйлийн нөхцөл шалтгаанд хязгаарлагдаж, усан ашиглалтын бүтээн байгуулалтад бас олон асуудал оршиж, бүх оронд  хэрэглэгдэж, тариалан мал аж ахуйн ерөнхийлсөн үйлдвэрлэлийн хүчний дээшлэлтэд хүчит баталгаа хангах замд саад олон байсаар. Энэ тухай “дээр зууны тавиад оноос эхлэн ӨМО-ы малжих орны усан ашиглалтын бүтээн байгуулалт тийм сайн биш, хөрөнгө оруулалтаар бас цөөн байж, малжих ороны усан ашиглалтын бүтээн байгуулалт маш буурай, газар доорх усны төвшин бас дорогшилсоор. Энэ нь малжих үйлдвэрлэлд маш ашиггүй, ӨМӨЗО-оос энэ талаар анхааран халамжилж, төрийн бодлогын дэмжлэг үзүүлбэл зохино” гэж Бөхчулуу гишүүн ярьж байлаа . 

Зохиогч: Чийрэг
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл