
Өнөөдөр тал нутгийн дуу хит болоод байна. Зурагтаа асаахад “Оддын өргөн чөлөө”, “Дундадын сайн дуучин”, “Дундадын сайн дуу”, “Би дуучин”, “Яг одоо Дундад сонсож байна” зэрэг янз бүрийн шоу тоглолт, тэмцээн уралдаан гарч байдаг. Эдгээр шоу тоглолтоос тал нутгийн уянга дууг байнга сонсдог бөгөөд тал нутгийн дуучид маань даваа болгоныг давж шагналт байранд тодорч байгааг ч хардаг. Орос, Дундад улсын Өвөр Монголын соёлын өдрүүдэд яруу гайхамшигт уран сайхны тоглолтууд болсон бол дэлхийн биет бус соёлын өвд бүртгэлтэй морин хуур, хөөмий, уртын дууны уянга тансаг тоглолтууд Дундад улсын Урлагийн дээд сургууль зэрэг 5 их, дээд сургуульд болж, тал нутгийн уянга яруу аялгуу, дуу хуур нь хүрэлцэн ирсэн үзэгч олныхоо уухайн дууг хадаасаар байлаа.
Тал нутгийн ая дуу нь дэлхийд гайхагдаж, тал нутгийн соёл урлагийн баян өв санг таниулжээ.
Нүүдэлчин амьдралаас ундарсан аялгуу
Тал нутгийн дуу хуур нь уянга яруу, амьсгаа уужуу, сэтгэлгээ гүн, амьдрал ахуйн эрч хүч дүүрэн байдаг. Түүхэн сурвалжаас тал нутгийн дууны үүсэл гарлыг тодорхойлж болно.
Тан улсын үед Монголчуудын өвөг дээдэс одоогийн Өвөр Монголын их Хянганы нуруу – Эргүүнэ голын бэлчир дагуу мал аж ахуй эрхлэн ан гөрөө хийн аж төрж байсан аж. Нүүдэлчин үндэстний дуу хуурт эртнээс язгуурын хөг аялгуу, онцлог шинжийг хадгалсан байдаг. Тухай үеийн ая дуу нь голдуу бөөгийн шашны дуу бүжиг, хөөмий, ан агнуурын дуу, нийтийн дуу бүжгээс бүрдсэн байдаг.

Тал нутгийн ая дуу нь ахуй амьдралын хүрээлэн буй орчны нөлөөг маш их агуулдаг. Мөн эртнээс өдгөөг хүртэл тал нутгийн дуу хуур нь ахуй амьдралтай салшгүй нарийн холбоотой аж.
МЭ 840 онд Уйгур хаант улс нь умардын Киргизийн дайралтад өртөн, Уйгур хүмүүс нь монголын өндөрлөгийн төв бүс нутгийг орхин, буруун руу нүүдэллэн явжээ. Монголчууд энэхүү ховорхон тохиолыг ашиглан, их Хянганы нурууны балраас гарч, монголын өндөрлөгийн төв хэсэгт нутаглажээ. Үүнээс хойш Монголчууд нь ан гөрөө хийдэг үндэстэн байснаасаа нүүдэлчин үндэстэн болж, тал нутгийн нүүдэл соёл иргэншлийн эрин үед шилжин орсон байна. Үүний улмаас Монголчуудын дуу хуурт ч ихээхэн өөрчлөлт орж уртын дуу үүсэн бий болжээ. Энэ үеийн дуу хуур нь голдуу уртын дуу, цоор, найрал дуу, морин хуур зэргээс бүрджээ. Тухайлбал “Жаахан шарга” зэрэг.
Хар тахины дайны дараа Чин улсаас монгол нутагт “Нүүлгэн шилжүүлэх” бодлого зохицуулалтыг хэрэгжүүлснээр цагаан хэрэм дагуух нутаглаж буй монгол хүмүүс нүүдэл ахуйгаасаа газар тариалан руу шилжсэн аж. Ахуй амьдралын өөрчлөлтийг дагалдан, эдгээр хэсэг монголчуудын өдөр тутамын амьдралаас уртын дуу нь аажмаар холдож, богино дуу буюу ардын дууны хөгжил эрчээ аван аажмаар голлох байрыг эзлэх болсон. Тухайн үед ардын дуу, үлгэрт дуу, хуурын үлгэр зэрэг нь дангаар голлох болсон байна. Жишээлбэл: “Гадаа майран”, “Сэнжидмаа” зэрэг дуу бий болжээ.

-Тал нутгийн дуу хуурын түүхэн уламжлалаас авч үзвэл, түүний өөрчлөлт болгон нь түүхэн хөгжил, орчин ахуй зэрэг хүчин зүйлтэй нарийн холбоотой байдаг. Тиймээс орчин үеийн тал нутгийн дуу хуур ньэрчимтэй хөгжихэд амьдралд суурилан, ардын дунд байж, уг чанар, онцлог шинжээ хадгалсаар байна хэмээн Ван Шяохун хэлж байлаа
Шинэ Дундад улс тунхагласны дараа Мээдэг, Лхагважав, Зуунаст зэрэг ардын уран бүтээлчид мэргэжлийн тайз, тусгай мэргэжлийн их дээд сургуульд уригдан ажилласнаар уртын дуу, морин хуур, үлгэр, холбоо, дөрвөн утаст хуур зэрэг урлагийн ур чадвар үр дүнтэй өвлөн уламжлагдав. Монгол дуу хөгжмийн хөгжилд үе үеийн уран бүтээлчдийн хүчин зүтгэл, хүч хөлс шингэж байна.

1980-аад онд өөрчлөн шинэчлэлтийн гүнзгийрэхийг дагалдан шинэ соёл урлаг хөгжиж эхлэв. Малчдын урлагийн амьдрал болон үндэстний дуу урлагт гадаадын дуу гүн шингэсэн байна. Монгол дуу хөгжимд “таагүй зүйл” байснаар тал нутгийн дуу хөгжим хөгжлөө алдсан тал бий.
1986 онд Монгол үндэстний нэрт дуучин Тэнгэр "Монгол" гэдэг цомгоо гаргав. Тийм хэдий ч энэ цомог тэр даруй алдартай болж чадаагүй. Монгол дууны хөгжил бусдад дэлгэрч чадаагүй нь үндсэн шалтгаан билээ.
Монгол дууны хөгжлийн чиг хандлагад маш хэцүү байдал тулгамдайхад бүр эрт үеийн монгол дуучид Өвөр Монголын дууг дэлхий нийтэд таниусан юм.
1990-ээд онд Монгол уран бүтээлчдийн хүчин зүтгэлээр уртын уянгалаг дуу хөгжим хөгжлөө олж дуучин Тэнгэрийн “Монгол хүн” хэмээх дуу олон түмэнд танигдаж эхэлсэн билээ.

2000 оноос монгол үндэстний дуу хөгжмийн байр суурь тогтвортой болж, дуу хөгжмийн зах зээл хэрхэн хөгжиж, шинэ бүтээлүүд дэлгэрч байсан ч тал нутгийн ая дуу нь мөн л өөрийн онцлогоо хадгалсаар ирсэн. Учир нь орлуулшгүй соёлын үндсээрээ онцгойрч байдаг.
Хожим Дундад улсын Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам нь тал нутгийн дуу хөгжмийн хөгжил дэвшилд өргөн боломж нөхцөлийг бий болгожээ. Ийнхүү бүлэг залуу дуучид маань монгол үндэстний дуу хөгжмөө энэхүү боломжоор дамжуулан Дундад улсын тэр тусмаа дэлхийн хүмүүсийн сонорт хүргэж, тал нутгийн ая дууны өргөн цар хүрээнд дамжигдан дуулагдах болжээ. Мөн устаад удсан монгол үндэстний дуунууд маань дахин сэргээгдэж хамгаалагдсан байна.
Дундад улс, Өвөр Монголын соёл иргэншлийн байгуулалт “Таван нэг төсөл”-ийн шалгаруулалт, үндэстний соёлын хонгилын байгуулалтын төсөл, “Тал нутаг, ард иргэдээ магтан дуулсан” сэдэвт үйл ажиллагаа, “Одод гялалзсан огторгуй” шинэ дууны концерт, “Хайрын харц”, “Үзэсгэлэнт тал нутаг”, “Нутгийн аагтай цай” зэрэг маш олон тал нутгаа магтан дуулсан уран бүтээлүүд дээрх үйл ажиллагаанд өнгө нэмэрлэсэн ба Монголын ордны хөгжим зэрэг өнө эртний дуу урлагийг хамгаалах нь маш өндөр үр дүнтэй болжээ.

ӨМӨЗО-ны хөгжмийн нийгэмлэг хоёр жилийн хугацааг ашиглан морин хуур, дөрвөн утаст хуур, төгөлдөр хуур, ятга, сонгодог ардын дуунууд зэрэгт судалгаа хийсэн буюу ардын уран бүтээлчдээс ярилцлага авч, материал цуглуулан хөгжмийн нот хэвлүүлэх, мэргэжилтнүүдээр үнэлгээ хийлгэх зэрэг олон ажлуудыг шуурхай хийж, сонгодог бүтээлүүдийг өвлөн уламжилж, шинэ бүтээлүүдийг бий болгон, тал нутгийн дуу хөгжмөө хамгаалан хөгжүүлж байна.
Тул нутгийн ая дуу “Шинэ зуун” руу
Ард иргэдийн бахархадаг ая дуу хамгийн шилдэг байх болно. Энэ бол шилдэг дуу хөгжмийн хамгийн өндөр үнэлгээ юм.
Нийгмийн амьдрал дээшилж, хүмүүсийн бахархан сонирхох түвшин дээшлэхийн хэрээр сонсогчдын тал нутгийн ая дуунд тавих шаардлага нь улам өндөр болов. “Бид төгс сайхан тал нутгийн ая дуу сонсохыг хүсэж байна” гэсэн сонсогчдын шаардлага бол хэт өндөр шаардлага биш юм байна.

-Арваад жилийн хөгжлөөр дамжаад тал нутгийн ая дуу нь тасралгүй агуулгын шинэчлэлт хийж, сонсогчдын шаардлагыг тасралгүй дагаж байна. Үүнийг сонсогчдын сэтгэгдлээс мэдэж болно” гэж Зан Жыжюнь хэлж байв.
Хэрхэн дуу бичлэгийн чанарыг сайжруулж, иргэдийн дуу хөгжмийн кинонуудын хязгаарлалаас суллах вэ?
2000 оноос эхлэн улсын дотоодын дуу хөгжим нь технологийн хүчинд түшиглэн нэн өргөн хүрээнд дэлгэрэх болов. Дууны CD хэвлэгдэн гарснаас дууны замаар /Soundtrack/ нь тус тус бичлэг хийх болж, дуунд өөрчлөлт засалт хийхэд хялбар болсон ба тал нутгийн ая дууны чанарыг сайжруулсан байна. Ийнхүү дуу хөгжимд сонирхолтой залуучууд жижиг оврын дуу бичлэгийн тоглуулагчаар ч дууны чанар нь маш сайн тал нутгийн ая дууг сонсох боломжтой болжээ. Гэвч дууны CD-ний хүчин чадал, багтаамж, зөөвөрлөлт зэрэг нь төгөлдөр бус болсон ба яг энэ үед дижитал хэвлэл гарав. “Бид технологийн хөгжил дэвшлийг алдалгүй дагаж, мөн технологийн хөгжлийн авчирсан үр шимийг хүртэнэ.”
Цөөн тоот үндэстний нутаг болсны хувьд Өвөр Монголын дуу хөгжмийн хэвлэлийн газар нь тал нутгийн дуу хуурыг судлах, эмхтгэх, өвлөн уламжлах, шинэчлэх зэрэг талд ихэд хичээн зүтгэж чармайн ажилласан байна. Сүүлийн жилүүдэд уг хэвлэлийн газар нь нөөц баялгийн давуу талаа бүтээгдэхүүний болон үйлдвэрлэлийн давуу тал руу өөрчлөв.
Одоогоор бидний интернетээр сонсож байгаа дуу хөгжим нь интернетийн орон зайн хязгаарлалын улмаас дууны чанар алдагдсанаас тийм ч төгс сайхан бүтээл болж чадсангүй юм. Дижитал хэвлэл гарснаас мэргэжлийн талд төгөлдөржиж, дууны замаар нь тус тус бичлэг хийж болох болсон ба дуун чанар нь хамгийн шилдэг байдалд хүрч чадсан байна.
2009 он гэхэд энэхүү хэвлэлийн газрын үндэстний дууны бүтээгдэхүүн нь Тянь Мао, Дүн Жин зэрэг онлайн дэлгүүрт гарч, эдгээр дэлгүүрүүдээр борлуулагдаж байв.
2014 онд “Талын дуу аялгуу APP” программ хангамж гаргаж, тал нутгийн дуу аялгууны APP үгүй байсан хоосон орон зайг бөглөв. Ийнхүү хэрэглэгчид өндөр дууны чанартай тал нутгийн дуу аялгууг сонсон сонирхох боломжтой болов.
Тал нутгийн соёл, тал нутгийн дуу аялгуу нь орчин үеийн технологитой нэгдсэнээс чанар нь улам сайн болж, нэн өргөн хүрээнд тараагдан дэлгэрэх болсон ба аж үйлдвэржилтийн давуу тал нь улмаар нэмэгдэв. Тал нутгийн дуу хөгжим болон технологийн нэгдэл нь дууны бичлэг хийх цагийг богиносгож, нэн олон цагаар хөдөөд хүрч шинэ ая дуу найруулах боломжийг бий болгожээ.
