solongonews
“4.22” Амь насаараа бичиглэсэн баатарлаг тууль
2015-05-12 17:14
“4.22” ердийн сар өдөр. Гэвч гал түймэр унтраах ажилд буцашгүй явсан Жаргалын хувьд хэт далдын хэлж мэдэшгүй онцын утга агуулгатай.

2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Жаргал Баруун Үзэмчин хошууны Горхон суурины даргын тушаалд гараад удаагүй байсан өдөр билээ. Өглөө аав нь түүнийг гэртээ дуудаж авчраад нэгэн тэмдэглэлийн дэвтэр бэлэглэсний хуудсан дээр нь ингэж бичжээ. Хэдий хүнд бэрх газар бол төдий хүнийг сайн боловсруулдаг. Шинэ ажлын байрандаа ахмад нэг үеийн хувьсгалчдын шилдэг уламжлал суртлыг залгамжлан бадруулж, улс төр үзэл баримтлал болон тухайлсан ажлын мэдлэг боловсролоо нэмэгдүүлэн, цаг үетэй зэрэгцэн урагшилж, хэр тэнцсэн намын дарга болоорой (2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр аав ээжээс чинь захив) гэжээ.

Энэ л өдөр Жаргал Горхон сууринд ирсний дараа аав ээжийнхээ захиасыг ажлын тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж үлдээжээ. Энэхүү зузаан өдрийн тэмдэглэлийг сөхөхөд түүний ажлын тэмдэглэл болон судалгаа шинжилгээ хийсэн тэмдэглэл, тус суурины түүх цадиг, одоогийн байдал, нэрийн бүртгэл зэргийг олж харна. Үг үсэг бүрт нь түүний ажилдаа шургуу, олон түмнээ гэсэн сэтгэл, ажил үйлээ дээдэлсэн итгэл зориг нь харагдаж байлаа.

2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Жаргал агсны Горхон сууринаас ажлаа шилжүүлэн, баруун Үзэмчин хошууны Хөдөө аж ахуйн товчооны даргын тушаалд гарсан 27 дахь өдөр болно. Гал түймрийн аюултай тэмцэх, галын фронт дээр 42-хон настай Жаргал нөхөр элгэн хайртай тал нутгаасаа өнөд аяарлажээ. Тэр жилийн 4 сарын 22-ны өдөр аав ээжийнхээ хүсэл мөрөөдлийг өвөрлөн хатуу бэрхшээлтэй Горхрон балгаст ирж, нэгэн эв хамт намын гишүүний итгэл зоригоо, үндсэн шатны датгын сэргэл зүрхээ тэнд үлдээж, энэхүү төвөг будлиантай буйд бөглүү газар орны хөгжил цэцэглэлд амьдралын шинэ хүчнийг авчирчээ.

  Тэр жилийн 4 дүгээр сарын 22-ны өдөр Жаргал аав ээжийнхээ хүсэл, мөрөөдлийг өвөрлөн, холын буйд Горхон сууринд ирсэн. Тэрбээр итгэл зориг, хөдөө орон нутгийн нэгэн төрийн албан хаагчийн шургуу хөдөлмөрөөр энэхүү холын буйд нутагт хөгжлийн шинэ хүчнийг авчиржээ. Гэвч харуусалтай нь энэ жилийн 4 дүгээр сарын 22-ны өдөр тэрээр нүүр нүдгүй ирэх гал түймэртэй эрэлхийлэн тэмцэж, амин хайртай нутгаа хамгаалан, аав ээжийнхээ хүсэл мөрөөдлийг энэ нутагт өнөд мөнхөлсөн...

Зохиогч: Д.Болд, Б.Танаа, Баясгалан
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл