Өвөр Монголын Ордосын өндөрлөгөөс байгаль ээжийнхээ онгон төрхийг сэргээхийн хамт малчдын орлогыг нэмэгдүүлсэн дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн гэрлийн тусгалыг хязгаарлан ямааны ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх шинэ судалгааг туршилтаар дэлгэрүүлэх төсөл Хятад, Монгол хоёр улсын 10 мянган малчдад жил бүр нийт 400 сая юань өвөртлүүлсэн баяртай мэдээ саяхан сонсогдлоо.



Ордос хотын Отогийн өмнөд хошууны Бэй Жишэнь мал аж ахуйн судалгааны газрын дарга Баясгалан Ордос нутагт төрж өссөн мал аж ахуйн тусгай мэргэжилтэн. Тэрээр балчир бага наснаасаа мал аж ахуйн амьдралдаа идээшиж, тал нутгийн таван хошуу мал сүрэг, нэн ялангуяа Ордосын ноолуурын ямааны ноолуурыг нэмэгдүүлэх тал дээр аль эртнээс анхааран шинжсээр ирсэн юм. Улмаар ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх судалгааны ажлаа өрнүүлэхэд заавал номин ногоон өвс бэлчээр сэргэсэн экологийг бий болгох, ноолуурын чанарыг баталсны суурин дээр малчин түмний амьдралыг өөд татах талд илүү анхаарч ирсэн билээ. Ордосын өндөрлөгийн нэгэн илэрхий онцлог бол элс манхан ихтэй байгаль орчин, экологийн тогтоц муу, ган хуурай газар орон юм. 1987 оны 08 дугаар сард нэг удаагийн аялан судалгааны явцад Баясгалан гуай нутгийн малчдын "Ямааны ноолуур өвөл биеэ дулаацуулах гэж урт ургасан, зун бол дулаацуулах хэрэгцээ байхгүй болохоор ноолуурын ургалт удаан байна" гэх яриа түүний сонирхлыг маш их татжээ.
"Ямааны ноолуур хүйтэнд илүү их ургадаг нь ямар шалтгаанаас болов?" гэх бодол гэнэт хөмөрсөн тогоон дотор гэрэл туссан гэмээр түүний оюуныг тэлж, судалгааны чиглэл нь ноолуур яагаад хүйтэнд ургадгийн цаад утга учрыг нь хайж судлахад хүргэв.
Өдөр хоног харвасан сум шиг хурдан өнгөрнө. Нэг л мэдэхэд 20 хавар намар Ордосын өндөрлөгт саатаж оны хүрд 2007 он боллоо. Энэ 20 жилд Баясгалангийн судалгаа чухал нэгэн үр дүнд хүрсэн бөгөөд Ордосын ямааны ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх судалгааны шинэ чиг хандлагыг бий болгосон билээ. Энэ бол даруй гэрлийн тусгалыг хязгаарлан ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх судалгааны төслийн анхны амжилт бүтээл. 2010 оноос тус төслийг туршин дэлгэрүүлэх ажил нь Өвөр Монголын Ордосын өндөрлөгөөс дэлхийг зорьж, говийн өмнө умард бүс нутгийн хэмжээнд Шиньжян, Ганьсу, Шаньси, Хэбэй, Өвөр Монголын Ордос, Баяннуур, Алшаа, мөн Монгол Улсын Дорнод аймаг, Өмнөговь аймаг зэрэг таван аймагт эхэлсэн байна. Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны тусгай мэргэжилтэн “Бэлчээрийн ургалтыг жил тутам 50-иас дээш хувиар баталсан, ямааны ноолуурын чанарыг баталсан урьдчилсан нөхцөлд 50-иас дээш хувиар нэмэгдүүлсэн" гэх тусгай үнэлгээ өгөв. Тодруулбал тус төслийн хүрээн дэх мал сүргийг бэлчээрлүүлэх цагийг богиносгосноор бэлчээрийн ургалтыг жил бүр мү /15 мү = 1 га/ бүрд 60 килограмм нэмэгдүүлж, нийт туршин дэлгэрүүлэх суурингийн 10 сая мү бэлчээрийн уналтыг нугалан бодвол нийт 600 сая килограмм болгон нэмэгдүүлэв. Үүнийг нь килограмм бүрд 0.60 юанийн зах зээлийн үнээр тооцоолбол нийт цэвэр орлого нь 360 сая юаньд хүрчээ. Давхардсан тоогоор 340 мянган ямаагаар тооцоолбол, жил бүр ямаа бүрийн ноолуурын гаралтын дундаж цэвэр орлого 141.85 юаниар нэмэгдэж, нийт 48.229 сая юанийн цэвэр орлого олов. Энэ хоёр орлогын нийт дүн нь 408.229 сая юаньд хүрчээ. Энэ нь 10 жилийн турш дэлгэрүүлэх хугацаанд нийт 4 тэрбум юанийн орлого бүтээжээ. Ялангуяа мү бүрт дунджаар 60 килограммаар нэмэгдсэн өвс ургамал нь цөлөрхөг газар орны нүүрстөрөгчийн давхар ислийг мү тутамд 86 килограмм шингээх нөлөө нь умард орны говь нутгийн экологийн хамгаалалтад бэлчээрийн нэмэгдлээс ч дутуугүй маш чухал нөлөө үзүүлжээ.
Баясгалан "Гэрлийн тусгалыг хязгаарлан ямааны ноолуурыг нэмэгдүүлэх арга бол дэлхийн түвшинд ярьсан ч маш чухал ач холбогдолтой. Учир нь ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх судалгаа дэлхийн маш олон газар оронд өргөн дэлгэр яригдаж ирсэн. Гэвч олонх судалгааны үр дүнг харьцуулахад ноолуурын гаралт нэмэгдвэл ноолуурын чанар доошлох, ноолуурын чанарыг дээшлүүлбэл гаралт багасах үзэгдэл түгээмэл оршиж, гаралт ба чанарыг зэрэг сайжруулах судалгаа нь тун чухал ач холбогдолтой. Манай судалгааны гол ёс зүй нь гэрэлгүй орчинд ямааны нүднээс болсон болзолт сэдэлт цусаар дамжин арьсны хэсэгт ноолуур ургуулах гормоныг өдөөх үйлдлийг идэвхжүүлж, ноолуурын ургалтыг нэмэгдүүлэх судалгааг судлан илрүүлсэн явдал юм. Тэр дундаа тус судалгааны үр дүн бүрэн гүйцэд харуулсан нь ноолуурын гаралтыг батлахын дээр ноолуурын нарийн хэмжээг 14 микрометрийн стандартыг баталсан амжилт бол тун чухал. Эс тийм бол гаралт нэмэгдээд чанар нь доошилбол амжилт гэж үнэлэх нь шударга бус юм" хэмээн бодит байдлыг товч танилцууллаа.
Сурвалжилгаар туршин дэлгэрүүлэх төслийн хүрээнд багтсан айл өрх болгонд тус судалгааны газраас ямар ч үнэ төлбөргүйгээр тусгай хэрэглээний ноолуур нэмэгдүүлэх олон хэрэгцээт автомат саравч барьж өгчээ. Малчид хэрэгцээт автомат саравчинд ямаагаа өдөр бүр 16:30 цагаас маргааш өглөөний 09:30 цаг хүртэл хашихыг жил бүрийн 04 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл баримталбал ноолуурын гаралтыг огцом нэмэгдүүлэхийн дээр малын хүч тарга, хээлийн бойжилтод ямар ч нөлөө үзүүлэхгүй байгааг туршилт баталжээ. Зарим нэгэн онцгой газар оронд өглөө 09:00 цагаас үдээс хойш 16:00 цаг хүртэл саравчинд хаших аргыг ч хэрэгжүүлдэг байна.
Тус төслийн хүрээнд 11 жил хамрагдаж, ядуу буурай амьдралаас салж, чинээлэг амьдрал эдэлсэн Отогийн өмнөд хошууны Нанс суурингийн Сүлд багийн малчин Хичээлт "Арван жилийн өмнө манай амьдрал тааруухан байлаа. Тус төсөлд хамрагдсанаар манай 3000 гаруй мү нутагт өвс бэлчээр сайтай болсон. Өнгөрсөн жилүүдэд өвс бордооны зардалд жил бүр 20-50 мянган юань зарцуулдаг байсан. Одоо өнөтэй шимтэй бэлчээрт тогтсон цагаар маллах болсон нь бэлчээр нутгийн ургалтыг тэнцвэртэй болгож, хамгаалалт, ургалтыг сайжруулсан. Өвс бордооны зардалгүй болгосноор үл барам ямааны ноолуурын орлого тогтвортой нэмэгдэж, жил бүрийн цэвэр орлого 100 мянган юанийг давж, чинээлэг амьдралын замаар дөрөө чангалан давхиулж явна" гэж ярилаа.
