7 дугаар сарын 1-ний өдөр Ордос хотын Отгийн өмнөд хошуунд найман муж орны анх удаагийн, Ордос хотын 12 дахь удаагийн “Тэнгэр-Монгол хүн цом” монгол дунд сургуулийн сурагчдын ур чадварын тэмцээн болох уламжлалт спортын тэмцээн болов.
Энэхүү тэмцээн нь 7 дугаар сарын 4-ний өдөр болтол үргэлжлэх бөгөөд Монгол Улс болон Дундад улсын Ганьсуу, Хөхнуур, Шиньжян зэрэг муж орны сурагчид оролцох болно. Гурван хэлний яриа илтгэл, дуу бүжиг, нум сум харвах зэргийг хамарсан 21 төрлийн ур чадварын тэмцээн зохион байгуулах юм байна.
Хамгийн анхны “Тэнгэр-Монгол хүн цом” тэмцээн нь алдарт дуучин Тэнгэр 2004 онд өрийн төрсөн нутаг Отог хошуунд хийж байсан түүхтэй. 12 дахь удаагийн тэмцээнээс эхлэн найман муж орныг хамарч чадсан бөгөөд үндэстэн дамнасан тэмцээн болж өргөжин хөгжсөн байна.


