solongonews
Өвөр Монголын аж үйлдвэрийн эдийн засгийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх шинэ эрин үе ирлээ
2022-03-03 09:23
Өвөр Монголын аж үйлдвэрийн эдийн засгийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх шинэ эрин үе ирлээ.

Цаг хугацаа хөгжлийн зам мөрийг тамгалах төдийгүй мөн үй олон тэмцэгчдийн ул мөрийг тэмдэглэдэг гайхамшигт хүчинтэй ажээ.
ӨМӨЗО-ы хөгжлийн түүхэнд 2022 оны 02-р сарын 21-ний өдөр асар их ач холбогдолтой ажээ. Мөн өдөр ӨМӨЗО-ы аж үйлдвэрийн эдийн засгийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх хурал болж, ӨМӨЗО-ы аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэн хүчирхэгжүүлэх шинэ шийдвэр гаргасан байна.
Өөрчлөгдөж буй нөхцөл байдал нь Өвөр Монголын хувьд гарцаагүй том сонголт юм. Аж үйлдвэрийн салбарыг хэрхэн хөгжүүлэн хүчирхэгжүүлэх вэ? ӨМӨЗО-ы аж үйлдвэрийн эдийн засгийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх хурал дээр Или групп аж ахуйн нэгжийн бодит байдалд үндэслэн дэлхийн жишигт нийцсэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, судалгаа хөгжлийн бааз байгуулах гэсэн хариултыг өгчээ.
Хамгийн үнэ цэнтэй зүйл бол зовлон зүдүүрийг даван туулах биш, харин анхны зорилгоо хадгалж, урагшлан тэмцэх явдал юм. Өөртөө засах орны холбогдох шийдвэрийн дагуу Или групп “дэлхийн жишигт нийцсэн том аж ахуйн нэгж” болон хөгжиж чадсан байна.
Хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах – Или группийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гинжин хэлхээний дээд ба доод талын ашиг сонирхлыг холбох механизмыг боловсронгуй болгож, худалдааны түншүүдэд үргэлжлэн санхүүгийн дэмжлэг үзүүлэн, жилийн хугацаанд 9000 гаруй аж ахуйн нэгжийг дэмжин, дэмжлэгийн хэмжээ 100 тэрбум юаниас давсан байжээ.
Сүүний үйлдвэрийн олон улсын төлөвлөлтийг бэхжүүлэх – Нидерланд, Франц, Шинэ Зеланд, Австрали зэрэг 14 улсад сүүн бүтээгдэхүүнээ экспортолж, таван тивийн 52 улсад экспортолж буй Или груупийн биет аж ахуйн нэгжүүдийн давуу талыг ашиглан дэлхийн сүүн бүтээгдэхүүний системийг бий болгох ажлыг түлхэцтэй ахиулсан байна.
Шинэ эрин үед аж үйлдвэрийн эдийн засгийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэхийг чухалд үзэж байгаа аж ахуйн нэгж Өвөр Монголд ганц Или групп л байх биш.
Мөн 02-р сарын 21-нд өндөр технологийн аж ахуйн нэгжийн хувьд ховор шороон соронзон материалын үйлдвэрлэлийн өндөр чанартай хөгжлийг ахиулах зорилгоор Бугатын Тяньхэ соронзон материалын технологийн ХХК аж ахуйн нэгжийн хөгжлийн хэтийн төлөвийг нийтлэв. Тухайлбал, "Мэргэшсэн, боловсронгуй, онцгой, шинэ" зэрэг давуу талаа үргэлжлүүлэн өргөжүүлэн хөгжүүлэх ба компанийг ховор шороон соронзон материалын үйлдвэрлэлийн салбарт инновацийн чиглэлээр дэлхийн тэргүүний аж ахуйн нэгж болгон хөгжүүлэх талаар дурдсан болно.
Олон хүмүүс ингэж асууж магадгүй: Ийм нэгэн жижиг хэмжээний компани яаж ийм өндөр амбицтай байдаг юм бэ гэвэл түүний саяхан тогтоосон амжилт бидний асуултад хариулж чадна.
- ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон ХКН-ын төв хорооны ӨМӨЗО-ы намын хороод тогтоон тодорхойлсон стратегийн байр суурь болон ӨМӨЗО-ы шаардлагын дагуу Бугатын Тяньхэ соронзон материалын технологийн ХХК нэгэнт газрын ховор элементийн түүхий эдээр хангах, шинэ ховор шороон соронз материал үйлдвэрлэх зэрэг бүхэл бүтэн аж үйлдвэрийн сүлжээг байгуулжээ.
- Газрын ховор элементийн материалын онцлогийг ашиглаж эрчим хүч хэмнэх зэрэг шинэ технологид тулгуурлан Бугатын Тяньхэ соронзон материалын технологийн ХХК нь үндэсний "ногоон үйлдвэр" болж, Европ, Америкт болон Азийн газрын ховор элементийн үйлдвэрлэлийн 70 гаруй патенттай болсон. Одоогийн байдлаар тус компанийн ховор шороон соронзон материал жилд 7500 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэлийн үнэ цэнэ нь мэдэгдэхүйц өсөлттэй байна.
Дэлхий ертөнц өнгөрсөн зуунд үл үзэгдэх асар их өөрчлөлтийг даван туулж байна. Ийм нөхцөл байдалд Хятадын үндэстний агуу их сэргэн мандалт хамгийн чухал үед ирж байна. ӨМӨЗО-ы аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд яагаад цар тахлын дэгдэлтийн хүнд хэцүү байдалд мөн өндөр чанартай хөгжлийг эрмэлзсээр байна вэ? ӨМӨЗО-ы аж үйлдвэрийн эдийн засгийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх хурал үүний тухай сайн тайлбарласан байна.
- Өвөр Монгол экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн чиг баримжаа бүхий өндөр чанартай хөгжлийн шинэ замд орж, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог байгуулж байна. Гол хөгжлийн талбар, гол байр суурь нь аж үйлдвэр, гол бэрхшээл, ололт амжилтын цэгүүд нь мөн л аж үйлдвэр болно гэж уг хурлаар дүгнэсэн байлаа.
2022 оны хавар өнгөрсөн үеийг үргэлжлүүлж, аж үйлдвэрийн салбарын чанрын хөгжлийг угтах шинэ эрин үед урагшлан тэмцэж байгаа аж ахуйн нэгж болон бүс нутаг зөндөө бий юм.
Ногоон хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, шинэ материал, орчин үеийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх, био эмийн үйлдвэрлэл, эрчим хүч хэмнэдэг, нүүрстөрөгч багатай орчин үеийн үйлдвэрлэлийн засах болон бусад аж үйлдвэрийн кластеруудад анхаарлаа хандуулснаар Хөх хот нь орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндий, Жютайн сая тонн нүүрснээс этилен гликол боловсруулах, Envision салхины эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэх зэрэг аж үйлдвэрийн гол төслүүдийн бүтээн байгуулалт зэрэг нь өөртөө засах орны төв хотын орчин үеийн аж үйлдвэрийн системийн бүтээн байгуулалтад хүчтэй дэмжлэг үзүүлсэн байна.
Бугат хот нь ган, газрын ховор элемент, цахиур, нүүрстөрөгчийн эслэгийн боловсруулалт зэрэг 12 аж үйлдвэрийн кластерт анхаарлаа хандуулж,шинэ эрчим хүчний авто машин, газрын ховор элементийн гүн боловсруулалт зэрэг 18 аж үйлдвэрийн сүлжээг нэгтгэн бэхжүүлж байна. Мөн 250 гаруй аж үйлдвэрийн гол төслүүдийг эхлүүлэн хэрэгжүүлж, 350 гаруй аж үйлдвэрийг шинэчлэх, өөрчлөх төслийг хурдацтай ахиулж байна.
Аж үйлдвэрийн ногоон, ухаалаг, өндөр түвшний хөгжлийн төлөвлөгөөний дагуу Ордос хот Шэнхун дугуй эдийн засгийн аж үйлдвэрийн паркийн төсөл, GCL ногоон устөрөгчийн төхөөрөмжийн ухаалаг үйлдвэр зэрэг олон тооны аж үйлдвэрийн өөрчлөлтийн төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байна.Энэ жил аж үйлдвэрийн 213 гол төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж бий бөгөөд 500 орчим тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг хийнэ. “Хар алт”хэмээгдсэн нүүрсээр хөгжсөн Ордос хот нь аж үйлдвэрийн хөгжлийн шинэ эринд орлоо гэж хэлж болох болжээ.
Аж үйлдвэрийг "гинжин болон бөөгнөрөл"-өөр хөгжүүлэх санааны дагуу Улаанцав хот нь хөдөө аж ахуйн ногоон бүтээгдэхүүн боловсруулах, нөөцийг дахин боловсруулах, салхины эрчим хүч үйлдвэрлэх зэрэг дөрвөн томоохон аж үйлдвэрийн сүлжээнд 60 гаруй төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж байна. Үүний зэрэгцээ эрчим хүчний хэмнэлттэй 48 шинэчлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр төлөвлөж, 700 мянган тонн нүүрс, 730 мянган тонн ус хэмнэх төлөвтэй байна.
Улаанхад хот "Шилдэг аж ахуйн хөгжлийг дэмжиж, үр ашгийг дээшлүүлэх" үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бизнесийн орчныг асуудалд чиглэсэн оновчтой болгохыг баримталж, баригдаж буй төслүүдэд анхаарал хандуулж, шахуургатай цахилгаан станц, 6.5 сая тонн хөнгөн цагааны исэл зэрэг нийт 53 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалттай 60 өөрчлөлтийн төслийг эрт дуусгахыг түргэн дэмжинэ. Мөн энэ онд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үнийг 170 тэрбум юаниас дээш нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Тунляо хот гол салбаруудын "гинжин хэлхээ" болон төслийн "гэрийн менежментийн систем"-ийг боловсруулан, "салхи-гал-гэрэл-агуулах-үйлдвэрлэл-судалгаа"-ны нэгдсэн төслийг ахиулахад бүх хүчин чармайлтаа гарган ажиллаж байна. Ази-Европын хөнгөн цагаан профиль зэрэг 30 гол төсөл ашиглалтад оруулж, Жиньляний 80,000 кВт-ын фото цахилгаан эрчим хүч, Чуан Юань хотын 300,000 киловаттын салхины эрчим хүч зэрэг 26 шинэ эрчим хүчний үлгэр жишээ төслийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулахаар төлөвлөөд байна. Олон талт өөрчлөлт нь Тунляо хотын аж үйлдвэрийн эдийн засгийн хөгжлийн гэрэлт ирээдүйг авчрах болно.
Бүс нутгийн эдийн засаг хөгжих үндсэн шалтгаан нь өөрийн ирээдүй, хувь заяаныхаа төлөө тууштай тэмцэлд суурилдаг.
Үхай хотын өндөр чанартай аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах ажил 02-р сарын 24-нд Шар мөрний эргээс эхлэн хийгдэв.
Мөн өдөр Үхай хотын 28 гол төслийн бүтээн байгуулалт эхэлсэн юм. Нөөцийг цэвэр, нүүрстөрөгч багатай дахин боловсруулахад чиглэсэн эдгээр төслүүд нь шинэ эрчим хүч, шинэ материал, дэвшилтэт тоног төхөөрөмж үйлдвэрлэл болон бусад өндөр зэрэглэлийн аж үйлдвэрийн салбарыг хамарч, нийт 46 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.Эдгээр нь ӨМӨЗО-ы хувьд экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ арга замд өргөн цар хүрээтэй ач холбогдолтой юм.
10 хоногийн өмнө Үхай хотод болсон 2022 оны хөрөнгө оруулалтыг татах гол баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр нийт 131 тэрбум 260 сая юанийн хөрөнгө оруулалттай 32 гол төсөлд гарын үсэг зурсан ажээ.Энэхүү 32 төслийн дотроос лити батарейны шинэ материал бага нүүрстөрөгчийн аж үйлдвэрийн нэгдэл, устөрөгчийн эрчим хүчний салбарын нэгдэл зэрэг 12 төсөлд нийт 110 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Аж үйлдвэрийн эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн шинэ эрин үеийг хэрхэн угтах вэ? Үхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Тан И хариулахдаа:
- Нэг төсөлд нэг дарга удирдлага хариуцаж, тусгай ажлын баг зохицуулан,тусгай төлөвлөгөө тогтоож, бүх ажил төсөл дээр төвлөрч, бүх хүчин чармайлтаа гаргаж хийвэл төсөл сайн хэрэгжих болно. Үр дүнг аль болох хурдан харж, үйлдвэрлэл, стандартад хүрэхийн тулд бүх хүчээрээ зүтгэх ёстой гэсэн байна.
Аж үйлдвэрийн эдийн засгийн өндөр чанартай хөгжилд хүрэхэд өнөөдрийн хүч хөдөлмөр болон хөрөнгө оруулалт бол тун удахгүй ирээдүйн үр бүтээл болох юм.
Хаврын эхэн сард Бугат хотод нийт 17 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, жилдээ 200 мянган тонн өндөр цэвэршилттэйполисиликон төслийн талбайг бүтээн байгуулсан байна.
- Энэ оны 06-р сард энэхүү полисиликон үйлдвэрлэлийн иж бүрэн төслийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орно.Тухайн үед жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 50 тэрбум юаньд хүрч, ашиг, татвар нь 10 тэрбум юанийг давж, 3000 орчим шинэ ажлын байраар хангах болно гэж уг төслийн хариуцлагатан  танилцуулсан байлаа.
Нийт 100 гаруй тэрбум юанийн хөрөнгө оруулалттай Шэнхун дугуй эдийн засгийн аж үйлдвэрийн парк төслийг Ордос хотод газардуулахаар зөвшөөрч, төслийн урьдчилсан ажил эрчимтэй явагдаж байна.Энэхүү томоохон төсөл хэрэгжсэний дараа хоёрдогч, гуравдугаар үйлдвэрлэлийн нэгдсэн хөгжил, ногоон хөгжил, үр ашигтай хөгжлийг эрчимтэй ахиулж, Ордос хотод 10 мянга гаруй шинэ ажлын байр бий болгох болно.
Шинэ хөгжлийн үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлж, Өвөр Монголын аж үйлдвэрийн эдийн засгийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх шинэ эрин үеийг угтаж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны шинэ хөгжлийн замыг нээхэд бүх ажил бэлэн байна.

Зохиогч: ЯН ФАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл