solongonews
Найман муж орны монгол бага сургуулийн боловсролын нийгэмлэг байгуулагдав
2015-06-02 16:13
”Өвөр Монгол дахь найман муж орны монгол бага сургуулийн боловсролын нийгэмлэг”-ийг байгуулахыг санал нэгтэй зөвшөөрөв.

Саяхан 36 захиралын хамтарсан хурал Хөххотод хуралдаж, ”Өвөр Монгол дахь найман муж орны монгол бага сургуулийн боловсролын нийгэмлэг”-ийг байгуулахыг санал нэгтэй зөвшөөрөв.

Хуралдааны дараа бэлтгэл ажлын комиссоос ӨЗО-ны Боловсролын яам, найман муж орны монгол хэл бичгийн ажлын хамжих ажлын алба, Ардын явдлын танхимаар хянан зөвшөөрүүлж, хууль ёсоор ажлаа эхлүүлэх бичиг баримтыг бүрдүүлжээ.

Одоогоор найман муж орны 206 сургууль бүртгүүлсэн бөгөөд 76 сургууль тус нийгэмлэгт орохоор хүсэлт гаргасан байна. 4 дүгээр сарын 19-ний өдөр нийгэмлэгийн дарга нарын анхдугаар хурал хуралдуулж, нийгэмлэг байгуулагдсан зорилго зорилт, ажлын төлөвлөлт, нийгэмлэгийн гишүүний үүрэг хариуцлагыг тодорхойлсон ба дараагийн ажлаа төлөвлөсөн байна.


 

Найруулагч: Ариухан
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл