solongonews
“Өв соёлоо дээдэлье”
2015-01-29 00:56
Засгийн газрын ажлын тайлан дахь “Түүхэн дурсгалт зүйл, биет бус соёлын өвийг хамгаалах ажлыг эрчимжүүлэн, үндэстний сонгодог соёл урлагийг уламжлан хамгаалах болон шинийг эрэлхийлэн хөгжүүлэхийг ахиулна” гэж дурдсан аж.

Үүнд, хандуулан Батжаргал гишүүн хэлэхдээ: -Бид өөрийн орон нутгийн онцлогтой сонгодог бүтээл, язгуур соёлоо эмхтгэх ажлаа эрчимжүүлэн, соёлын өнгөн талын ажлыг хийхийг тэвчин, ард түмний маань дундаас үүссэн урлагийг уламжлан дээдлэхэд анхаарал тавих шаардлагатай байна. Мөн бид нутаг усны нэр, ардын урлаг, шашин зэрэг зүйлд нэн олон судалгаа шинжилгээ хийн, хойч үедээ Монгол соёлын өвөө хэвээр уламжлах хэрэгтэй болоод байна гэжээ.

 

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл