Өвөр Монголд 161 тохиолдол бүртгэгдэв
2021-11-02 20:28
Арван нэгдүгээр сарын 01-ний өдрийн 24:00 цагийн байдлаар Өвөр Монголд 161 тохиолдол илэрсэн байна.
ӨМӨЗО-д 11-р сарын 01-ний өдрийн 0-24 цагийн хооронд шинэ сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй, шинж тэмдэггүй халдвар гараагүй байна. Хилийн цаанаас орж ирсэн хүнээс нэг тохиолдол нэмэгдсэн (Нийслэлийн нисэх буудлаас Хөххотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудалд буусан). Орон нутагт 4 шинэ тохиолдол нэмэгдэв (Шилийнгол аймгийн Эрээнхотод 1 тохиолдол, Алшаа аймгийн Эзнээ хошуунд 3 тохиолдол).
Одоогоор дээрх өвчтнүүдийг тусгай эмнэлгүүдэд шилжүүлэн тусгаарлан эмчилж буй бөгөөд эпидемиологийн судалгаа,мөрдөн байцаалтын ажиллагаа зэрэг явагдаж байна.
Зохиогч: ХУАН ЛИХУА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
