”Монгол элемент” загварын шоу
2015-07-03 14:49
Уг шоунд үзүүлсэн 45 хувцас загварыг ”Монгол элемент” брэндийн ерөнхий дизайнер Наранхуар зохион бүтээсэн байна.
Үндэсний хувцасны уламжлалт загварыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн шинэчлэн гаргасан "Монгол элемент" загварын шоу 6 дугаар сарын 27-нд Хөххотын Монгол элемент соёл урлагийн төвд боллоо.
Уг шоунд үзүүлсэн 45 хувцас загварыг "Монгол элемент" брэндийн ерөнхий дизайнер Наранхуар зохион бүтээсэн байна. Тэрээр уг брэндийг дөрвөн жилийн өмнө буй болгож, өвөг дээдсээс уламжлан ирсэн монгол үндэснийхээ уламжлалт хувцас загварыг орчин үеийн хүмүүсийн хэрэглээнд зохицуулж, үндэсний онцлог төлөөлөл болсон монгол элементийг загвар бүтээлдээ ургуулан оруулж, орчин үеийн загварыг гарган хүмүүсийн хүртээл болгон анх тайзнаа үзүүлж байгаа нь энэ аж.

Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
