solongonews
Монгол Дундад Олон Улсын Нөхөрлөлийн Эмнэлэг
2015-05-14 10:41
Монгол Дундад Олон Улсын Нөхөрлөлийн Эмнэлэг нээлтээ хийлээ.

2014 оноос бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн Урадын дунд хошууны Ганцмод суурины Монгол Дундад Олон Улсын Нөхөрлөлийн Эмнэлэг 5 дугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийж, Ганцмодын 20 мянган ард түмэн болон Монгол Улсын хөрш аймаг сумын иргэд эмнэлэгт үзүүлж, шинжилгээ эмчилгээ хийлгэх нөхцөл боломжийг хангаж өгсөн байна.

Монгол Дундад Олон Улсын Нөхөрлөлийн эмнэлэг нь Урадын дунд хошууны Ганцмод сууринд байрлаж, Дундад Монгол хоёр улсын нөхөрсөг харилцааг бататгаж, иргэдийн харилцааг ахиулаад зогсохгүй хоёр улсын өвчтөнд үйлчлэх зорилготой байгуулагдан эмнэлэг болно. Тус эмнэлэг нь 29 сая юаний хөрөнгө оруулан 4130 кв.м барилгын талбай дээр иргэддээ үйлчилж байна.

Эмнэлгийн салбаруудын хувьд дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, Монгол Хятад эмчилгээ зэрэг 11 салбартай бөгөөд 4 хэмжээст өнгөт ЭХО, тархины өнгөт ЭХО, цусны бөөм задлан шинжлэх автомат багаж зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжийг иж бүрэн бүрдүүлж, эхний ээлжид 30 хүний хэвтэн эмчлүүлэх ор бэлдэж, мэргэжил чадвартай 19 эмч сувилагчийг сонгон томилсон байна. 

Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл