Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны ардын Х наадмын нэг агуулга болох Зүүн Хатавч олон улсын үзэсгэлэн худалдаа 2023-оны 07-р сарын 15-наас 24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Арван өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд Монгол, Пакистан, Тайланд, Орос, Хятадын нийт 152 худалдаачид, аж ахуйн нэгжүүд оролцон орон нутгийн онцгой идээ ундаа, гэрийн тавилга, сүү цагаан идээ, ном, арьсан эдлэл, ноолууран бүтээгдэхүүн, үнэт эдлэл, гоёл чимэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас зэргийг дэлгэн худалдаалах юм.



- Маш их баяртай байна. Гадаад явж, онлайнаар захиалах хэрэггүйгээр гэрийнхээ үүднээс олон төрлийн бараанаас сонгон худалдан авч болохоор байна” хэмээн Улиастай суурины иргэн Чимэг ярьж байлаа.
Энэхүү үзэсгэлэн худалдаа нээгдсэнээс хойш нэг өдрийн худалдааны хэмжээ 350.000 юаньд хүрсэн байна.


Олон улсын үзэсгэлэн худалдаагаар дамжуулан Зүүн Хатавч боомтын байршлын давуу талыг бүх талаар сурталчилан, Зүүн Үзэмчин хошууны хойд зүгт гарц нээх алхмуудыг ахиуулж, Хятад, Монгол хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжиж, дотоод, гадаадын олон худалдаачдыг Зүүн Үзэмчин хошуунд цуглуулан, орон нутгийн олон салбар дахь хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлж байна.








