solongonews
Шинэ барга баруун хошууны Ү Цан баг гэрэл цахилгаантай боллоо
2015-03-03 10:49
2014 онд Шинэ Барга баруун хошууны Хөлөн тосгоны Ү Цан баг гэрэл цахилгаантай болж, малчид нар салхины эрчим хүч ашиглан цахилгаан гаргаж байсан асуудлыг шийдвэрлэн, малчдын ахуй амьдралд тус болж байна.

 

Шинэ Барга баруун хошууны Хөлөн тосгоны Ү Цан баг нь тосгоноосоо 100 километр зайтай, Манжуур хотоос хориод километр зайтай. Уг баг нь 60-аад айл, 200 гаруй хүнтэй, олонх нь мал маллаж амьдардаг. Цөөхөн тооны малчид нь хот орж бизнес эрхэлдэг. Малчид оторлон тархай оршин амьдардаг учир 2014 болтол Ү Цан баг байнгын гэрэл цахилгаангүй байжээ. 2014 онд 《Арван ажлыг биелүүлэх》 бодлогыг хэрэгжүүлж Ү Цан баг төвлөрөн суурьшиж байгаа 14 айл өрхөд байнгын цахилгаан нэвтрүүлж, хуучин хэрэглэж байсан нар салхины эрчим хүчийг солин, малчдын амьдралд тус хэргэжээ.

 

 

 

Зохиогч: Цэнгэл
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Дундад,Монголын найрамдлын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл