Хүүхдийн төвийн Оюунтүлхүүр багшийн нямбай сургалт, бяцхан бүжигчдийн шаргуу чармайлтаар, уран сайхны тоглолт амжилт дүүрэн болжээ.《Савхан бүжиг》-ээр уран сайхны тоглолтынхоо хөшгийг нээж, хамтын бүжиг 《Баяртай бяцхан хураг》、《Дулаан цас》、《Баргажингоо》、Төвд бүжиг 《 Гэсанмэйдө》,гоцлол бүжиг 《Сайн байна уу》、Дай үндэстний《Бороотой хулсан ой》、морин хуур《Өргөн Сэлэнгэ》、төгөлдөр хуур《 Тал нутгийн эгч түү хоёр》, дуу 《Морин хуур》 зэрэг тоглолтууд үйл ажиллагааг оргилд нь хүргэв. Соёлын бус өв хөрөнгөд бүртгэгдсэн《 Зээрэнхий》 бүжгээр тоглолтоо төгсөв.
Бүжгийг дэглэж, жолоодсон багшийн шилдгээс шилдэг чармайлга, бяцхан бүжигчдийн тэсвэр хатуужилтай тоглолт, морилон саатсан удирдлага нарын дээд хэмжээний хүндэтгэл, эцэг эх нарын дэмжлэгээр уран сайхны тоглолт амжилттай өндөрлөв.
Оройн үдэшлэгт хошууны засгийн ордны орлогч дарга Хуань Ёбө,Соёл боловсролын товчооны товчоон дарга Улаан “Дундадын бүжгийн нийгэмлэгийн 318-р удааны хүүхдийн бүжгийн үдэшлэгт нэгдүгээр байранд орсон 10 бяцхан бүжигчид болон гуравдугаар байранд орсон 11 бяцхан бүжигчдэд шагнал гардуулав.
