Шинэ Барга баруун хошуу бага хүүтэй зээлээр бизнес эрхлэхийг дэмжив
2015-03-03 11:02
Шинэ Барга баруун хошууны Хөдөлмөр эрхлэлтийн газраас гуравдугаар бүлгийн бага хүүтэй 2.01 юанийн зээл олгожээ.

Олон иргэдийг бизнес эрхлэхийг хөхүүлэн дэмжих зорилготой Шинэ Барга баруун хошууны Хөдөлмөр эрхлэлтийн газар, ШББХ-ны Хөдөө тосгоны итгэмжийн хоршоо хамтран, бизнес эрхлэх тухай сургалт явуулах, хүмүүсийн бизнес эрхэлж буй газар дээр нь очиж судалгаа хийж, 30 хот тосгоны ажилгүй хүн, 12 малчид болон их дээд сургуулиас төгссөн 8 оюутанд 2.01 сая юанийн бизнес эрхлэх бага хүүтэй баталгаат зээлээр хангажээ. Одоог болтол хошууны Хөдөлмөр эрхлэлтийн газраас бага хүүтэй баталгаат зээлийг 6 сая юань олгож, 138 хүний бизнес эрхлэн, 298 хүн ажилтай болжээ.
Найруулагч: Цэнгэл, Г.Халиунаа /Дадлага/
Эх сурвалж : Дундад, Монголын найрамдлын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх
