Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ойн аж ахуй, нутаг бэлчээрийн товчооны мэдээлснээр 03-р сарын 12-ны өдөр Хятад улс сайн дурын мод тарих үйл ажиллагааг явуулсан 40 жилийн хугацаанд Өвөр Монгол нийт 390 сая орчим хүн сайн дурын мод тарих ажилд оролцсон. Нийт 2 тэрбум гаруй мод тарьж, Хятадын умард бүс нутагт түмэн газар үргэлжилсэн ногоон байгууламж байгуулжээ гэсэн байна.
Өвөр Монгол орон Хятадын зүүн хойд, хойд, баруун хойд бүс нутгийг хамардаг. Бадайн Жаран, Тэнгэр элс, Хөвч зэрэг хэд хэдэн томоохон цөл, мөн Муу-Ус, Хулан шарга даага, Хорчин, Хөлөнбуйр, Үзэмчин зэрэг таван том элсэрхэг газар байдгийн улмаас цөл, элсэрхэг газрын экологийн бүтээн байгуулалтын ажил хэцүү байдалд тулгараад байсан юм. 1981 оны 12-р сард Төрийн зөвлөлөөс "Үндэсний сайн дурын мод тарих хөдөлгөөн өрнүүлэх тухай тогтоол" гаргаж, Өвөр Монгол бүс нутгийн сайн дурын мод тарих аян эрчимтэй өрнөсөн билээ.
40 жилийн турш бүх ард түмэн мод тарих ажилд оролцож, жил бүрийн 03-р сарын сүүлээс 05-р сарын дунд үе хүртэл ууланд, элсэн цөлд хаа сайгүй туг далбаа намирч, хүн, машин, хүрзний чимээ байнга сонсогддог болсон. ӨМӨЗО-ны нам, засгийн газар, армийн гол удирдагчид үлгэр дуурайлал үзүүлэх ажлыг эрчимжүүлж, төрийн байгууллага, цэрэг арми, сургууль, аж ахуйн нэгжийг бүгдийг мод тарих ажилд хамруулсан байна. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол сайн дурын мод тарих ажлын агуулгыг баяжуулж, сайн дурын мод тарих ажлыг хүрээлэн буй орноо ногооруулах, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, хот суурингийн бүтээн байгуулалт, үндэсний экологийн гол төслүүдтэй органик хослуулан, аажмаар арчлан хамгаалах, хөрөнгө мөнгөөр хөдөлмөрийг орлуулах, ногоон байгууламжийг хайрлан хамгаалах, тарьж үрчлүүлэх, цахим ертөнцөөр мод тарих зэрэг төрөл бүрийн хэлбэрт шилжиж, бүх ард түмний сайн дурын мод тарих ажил гайхалтай үр дүнд хүрсэн.
Олон жилийн тууштай хүчин чармайлт нь Өвөр Монголын экологийн бүтээн байгуулалтад түүхэн шинэ амжилт тогтоосон байна. Статистикийн мэдээгээр, ӨМӨЗО-ны ойн талбайн хэмжээ ӨМӨЗО анх байгуулагдаж эхлэх үеийн 137 сая мү байсан бол одоо 392 сая мү болж, ойн бүрхэвч 23 хувьд хүрч, цөлжсөн, элсэрхэг газрын талбай олон жил дараалан багасаж ирсэн байна.
Ойн нөөц тасралтгүй нэмэгдэж, ойн чанар тогтмол сайжирснаар хөрсний элэгдэл, элсэн шуурганы аюул багасаж, газар нутаг цөлжилт, цөлжилтийн тэлэлтийн хандлагыг үр дүнтэйгээр таслан зогсоожээ. Хэдэн үе дамжсан мод тарих ажиллагааны дараа Улаанцав хотын Синхэ гурваны Сум уул 202,300 му ойн талбайтай, 74,8 хувийн ойн бүрхэвчтэй ногоон нуруу болон хувирсан бөгөөд Хятадын умард бүс нутгийн хамгийн том талбайтай ойн ферм болсон байжээ. Хөвч цөлийн гурваны нэг нь ногоон бүрд болж, ургамлын бүрхэлтийн түвшин 75 хувьд хүрч, дэлхийн цөлжилттэй тэмцэх жишиг загвар болжээ. Нэгэн цагт уул уурхайн олборлолтын улмаас аюултай хад чулуулаг, хөрсний ноцтой эвдрэлд хүргэж байсан Далан хар уулын өмнөд энгэр уулсыг сэргээн засварлаж, ногооруулснаар дахин уулын сүрлэг байдлаа сэргээсэн байлаа.
Хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгө адил юм.Сайн экологи нь амьдрах орчныг сайжруулж, эко аялал жуулчлалын хурдацтай хөгжлийг ахиулж, Өвөр Монголыг экологийн тэргүүлэх чиглэлтэй, өндөр чанартай ногоон хөгжлийн шинэ замд хөтлөх бат бөх суурийг тавьсан байлаа.
Өвөр Монголын 390 сая хүн 40 жилийн хугацаанд 2 тэрбум гаруй мод тарьжээ
2022-03-14 10:53
Өвөр Монголын 390 сая хүн 40 жилийн хугацаанд 2 тэрбум гаруй мод тарьсан байна.
Зохиогч: ХҮӨ ШАОЧИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
