solongonews
Монгол Улсад хандивласан эд материалыг Эрээн боомтоор нэвтрүүллээ
2021-05-13 11:08
Монгол Улсад хандивласан эд материалыг Эрээн боомтоор нэвтрүүллээ.

Монгол-Хятадын хилийн хамтарсан комиссын Хятадын талын комиссоос Монгол Улсад үзүүлж буй тусламжийн бараа бүтээгдэхүүнийг Эрээн боомтоор нэвтрүүлж, Эрээн боомт тусгай гарц ажиллуулж, эн тэргүүнд шалган өнгөрүүлэх арга хэмжээ зохион байгуулан цар тахлаас хамгаалах бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хилээр нэвтрүүлжээ.

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад цар тахал газар авч байгаатай холбогдуулан  Өвөр Монголын Бугат хот, Хөлөнбуйр хот, Шилийнгол аймаг, Баяннуур хот, Алшаа аймаг, Эрээн хот хамтран Монгол Улсын Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймаг, Замын-Үүд суманд нийт 420 мянган юанийн үнэ бүхий амны хаалт, хамгаалалтын хувцас, нүдний шил, нүүрний хамгаалалт зэрэг 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний буцалтгүй тусламж болгон өгсөн юм. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл