solongonews
Хятадын биет бус соёлын өвийн тэмээний эдлэл хэрэгсэл хийх мэргэжлийн өвлөгч Оюунчимэг
2024-07-22 11:22
Хятадын биет бус соёлын өвийн тэмээний эдлэл хэрэгсэл хийх мэргэжлийн өвлөгч Оюунчимэг

        Алшаа аймгийн Эзнээ хошууны Сувнуур сумны Ивээт гацааны малчин Оюунчимэг 2008 онд 200 тэмээний найр хийж,2013 онд 300 тэмээний их наадам зохиож,тэмээ уралдах,тэмээ сургах,тэмээ уургалах,тэмээ шалгаруулах,буйл зоргох,бурантаг томох зэрэг олон агуулга бүхий соёлын ажиллаагааг өрнүүлэн,говийн тэмээ ба тэмээн соёлын ганганыг олон хүнд танилцуулсан билээ.

        2017 онд ӨМӨЗО-ы биет бус соёлын өвийн тэмээний эдлэл хэрэгсэл хийх ур мэргэжлийн өвлөгч болж,2023 онд Хятадын биет бус соёлын өвийн тэмээний эдлэл хэрэгсэл хийх ур мэргэжлийн өвлөгч болов.

        Тэмээн үйлсийн хөгжилтөд гарамгай хувь нэмэр үзүүлснээр тэрээр аймаг хошууныхаа “Шилдэг тэмээчин”, “3.8-ны улаан тугч”-ийн шагналыг олон удаа хүртэж,өөртөө засах орны дэсийн “100 содон малчин тариачин”, “Өвөр Монголын тэмээний үйлсийн хөгжилтөд гарамгай хувь нэмэр үзүүлсэн үлгэр жишээч”-ийн шагналыг авч өнгөрсөн байж,2013 онд “Бүх орны гавьяат тэмээчин”-ны яруу алдрыг хүртжээ.

 

Ерөнхий редактор: Л.Наранхүү

редактор: З.Гэгээнтуяа, Юэ Ин

Сэтгүүлч:А.Саруулхан

Зураглаач: О.Мэргэнбилэг

Эвлүүлэгч: Сү Чиньхү

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл